Өвөр Монголын 100 гаруй салбарын бизнес эрхлэгчид ирнэ
- schedule 2014 оны 10 сарын 22
- chat_bubble 0
ӨМӨЗО-ны Хянган аймгийн Ардын Засгийн газраас албан болон бизнесийн төлөөлөлтэй өргөн бүрэлдэхүүнээр Монгол Улсад айлчлах гэж байна. Энэ үеэр Улаанбаатар хотноо тус амйгийн бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа болон Хянган амйгийн худалдаа эдийн засгийн чуулга уулзалт зохион байгуулагдах гэж байна. Чуулга уулзалтын үеэр хоёр талын бизнес эрхлэгчдийн ганцаарчилсан уулзалтууд болох бөгөөд Монгол Улсад хөрөнгө оруулалт хийх сонирхолтой, хамтран ажиллах түнш хайж буй 100 гаруй салбарын бизнес эрхлэгчид оролцох юм байна.
Үүнд, Барилга, үл хөдлөх хөрөнгийн салбарт хөрөнгө оруулалт хийх хамтран ажиллах,
-ХАА-н салбарт хамтран ажиллах /газар тариалан эрхлэх.хүлэмжний аж ахуй эрхлэх, хүнсний ногоо тзриалах, наранцэцэг болон органик хүнсний ногоо, жимс тариалах хамтарсан төсөл хэрэгжүулэх, органик бүтээгдэхүүний боловсруулалт/.
-Уул уурхайн салбарт хамтран ажиллах, харөнге оруулалт хийх.
-Монгол, Хятад эмийн үйлдвэр хамтарч байгуулах .
-Бүх төрлийн хоол амтлагч /Хятад, Япон/ үйлдвэрлэгч, ХАА-н туслах бутээгдэхүүний борлуулалт, бордоо, буурцаг гэх мэт,
-Чанар сайтай архи, шар айраг үйлдвэрлэгчид.
-Үр тариа буурцаг, гурил үйлдвэрлэгч-борлуулагч.
-Гэр ахуйн цахилгаан барааны борлуулагч.
-Органик амуу тариа, арвай, тариа, будаа үйлдвэрлэл эрхлэгчид,
-Цэвэр байгалийн нэртэй ховор рашаан ус үйлдвэрлэгч.
-Хөгжмийн ззмсэг /морин хуур, үндэсний хөгжим/ үйлдвэрлэгч,
-Соёлын хамтын ажиллагаа, солилцоо.
-Тахиа, өндөг телөөлөн борлуулах хамтран ажиллах түнш хайж буй компаниуд.
-Адуу болон бусад төрлийн мах худалдан ааах,
-Ноолуур, ноос, нэхий худалдан авах,
-Бугын эвэр, зэрлэг хүн орхоодой, төрөл бүрийн цай үйлдвэрлэгч.
-Техник тоног төхөөрөмжийн үйлдвэрлэгч.
-Мах боловсруулах үйлдвэр байгуулах.
-Ургамлын тосны үйлдвэрлэл эрхлэгчид, ХАА-н хоршоод /органик жимс ногоо хамтарч тариалах, органик гурил, шар цагаан будаа, буурцаг, пүнтүүз, крахмал/.
Мөн энэ үеэр Хятадын талаас дараахь чиглэлийн салбарт хамтран ажиллах санамж бичиг байгуулах саналаа ирүүлээд байгаа юм байна. Үүнд:
1. Уул уурхайн салбарт хөрөнгө оруулалт хийж хамтран ажиллах.
2. Гурил, будаа, ургамлын тос зэрэг хүнсний бүтээгдэхүүн түүхий эд нийлүүлэх, борц худалдан авах.
3. Монгол. Хятад, Оросын соёл урлагийн харилцааны төв байгуулах төслийн хүрээнд хамтран ажиллах /Чингис хааны алтан ургийн түүхт соёлын өргөө байгуулах, адууны тамга цуглуулах/.
4. Момгол улсад наранцэцэг, хүнсний ногоо тариалах төсөл хэрэгжүүлэх.
5. Тарвас, амтат гуа болон хүнсний ногоо тариалах төсөл хэрэгжүүлэх.
6. Газар тариалангийн салбарт хамтарсан төсөл хэрэгжүүлэх.
7. Хонины нэхий, арьс шир худалдан авах.
8. Адууны мах импортлох.
9. Өндөг, тахиа нийлүүлэх гэрээ.
10. Монгол эмийн үйлдвэр хамтран байгуулах.
11. Барилгын материал, үл хөдлөх хөрөнгийн сапбарт 10 сая юанийн хөрөнгө оруулалт хийж хамтран ажиллах гэх мэт.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...