Хүн идэж болох хичнээн төрлийн шавьж байдаг вэ?
- schedule 2014 оны 10 сарын 22
- chat_bubble 0
Хүн элдэв идэштэн болж төрсөн болохоор, зүрх сэтгэлдээ хамгийн амттай бүхнийг идэх хүсэлтэй байдаг. Шавьжинд тахианы өндөгнөөс илүү их уураг агуулагддагын зэрэгцээ, төмөр, магни зэрэг чухал элементүүд их байдгийг Entomophagy-ийн шинжлэх ухаан нотолжээ.
Хэрэв та Хятад, Япон, Солонгос, Тайланд, Уганда, Шинэ Гвиней зэрэг оронд очиж байгаа бол шавьж хоолтон болж өөртөө хэрэгцээтэй эрдэс бодисыг нөхөж аваарай.
Entomophagy юун тухай судалдаг вэ?
Entomophagy (Хүнсний шавьж - arachnids (tarantulas) ба myriapods (centipedes) ) гэдэг нь шавьж судлалын нэг салбар бөгөөд хүний хүнсэнд хэрэглэж болох шавьжны ашигтай талыг судлах шинжлэх ухаан юм.
Яагаад шавьж идэх ёстой гэж..?
Шавьжинд хүний биед хэрэгтэй их хэмжээний тэжээллэг бодис агуулагддаг бөгөөд манай гаригийн газар газрын
олон зуун мянган жил хоол хүнсэндээ хэрэглэж ирсэн түүхтэй.Орчин үед дэлхий дахинаа шавьжийг хүнсэнд хэрэглэх хүмүүсийн тоо нэмэгдэж байгаа бөгөөд Төв болон өмнөд Америк, Африк, Австрали, Зүүн өмнөд Азийн орнуудад хүнсний зориулалтаар үржүүлж байна.
Хүн идэж болох хичнээн төрлийн шавьж байдаг вэ?
АНУ-ын Хүнс, ХАА-н Яамны судалгаагаар 1462 төрлийн шавьжийг хүнсэнд хэрэглэж болохыг нотолсон байна.
Байгаль дээр хамгийн их тэжээлийн бодис шавьжинд агуулагдаж байдаг. Үүнээс хамгийн их агуулагддаг нь уураг. . Тухайлбал 100 гр хүрэлзгэнэ хорхой 121 калори илчлэгтэй бөгөөд түүнд 12,9 гр уураг, 5,5 гр өөх тос, 5,1 гр нүүрс ус, 75,8 мг кальци, 185,3 мг фосфор, 9,5 мг төмөр, 0,36 мг тиамин (Витамин В1), 1,09 мг био рибофлавин (витамин В2) 3,1 мг витамин В3 агуулагдаж байдаг. Үүнийг үхрийн махтай харьцуулбал:
"Үхрийн мах нь 288,2 калори илчлэгтэй боловч өөх тосны хэмжээ нь 21,2 гр байдаг гэнэ. Энэ нь хүн өөрөө өөрийнхөө эрүүл мэндийг хөнөөж байгаагийн нэг хэлбэр юм. Хүмүүс бид эрүүл саруул аж төрөхийн тулд зарим зуршлаасаа татгалзах хэрэгтэй" гэж Хүнсний Эрүүл ахуйн зөвлөх Лу Соркин зөвлөж байна.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...