МАН-ынхан Г.Алтангаас нэг сая ам.доллар зээлэхдээ "Лениний музей"-г барьцаанд тавьжээ
- schedule 2014 оны 10 сарын 22
- chat_bubble 0
Т-Батаар орон байргүй хэмээр байна. Т-Батаар болон 22 үлэг гүрвэлийн олдворыг өнөөдөр эх оронд нь авчирж байгаа. Гэвч эдгээр олдворыг байрлуулах Лениний музей нь зээлийн барьцаанд байна. Орон нутгийн сонгуулийн өмнө буюу 2012 оны арваннэгдүгээр сарын 6-нд МАН-ынхан “Алтжин” группын ерөнхийлөгч Г.Алтангаас нэг сая ам.доллар зээлэхдээ уг музейн барилгыг барьцаанд тавьсан байжээ. Барьцааны гэрээнд намын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатар, иргэн Г.Алтан музейн эзэмшилд 7 550 ам метр талбай бүхий барилга, 4 712 ам метр газар байдаг аж.
МАН-ын эзэмшилд байсан уг музейн барилгын эзэмшигчийг төр мөн болохыг гурван шатны шүүхээр хэлэлцэн баталсан билээ. Үүний дагуу Соёл, спорт, аялал жуулчлалын яамны харьяанд уг барилгыг шилжүүлсэн. Гэтэл музейн барилга, газрын хамт зээлийн барьцаанд байгаад байдаг, Энэ асуудлаар МАН-д хандахад ямар нэгэн хариу өгдөггүй аж. МАН-аас томилогдсон ажлын хэсгийнхэн “зээлийн гэрээтэй” хэмээн гэрээгээ л үзүүлдэг гэнэ. Төр өмчөө мэдээд авъя гэхээр зээлийн гэрээнд байгаа гэрээ харуулаад л зогсож байдаг. Амар ч болж дээ.
Тэгэхээр төр МАН-ын барьцаанд тавьсан барилгыг хүлээж авснаараа барьцааг нь чөлөөлүүлэх нэхэмжлэлийг шүүхэд гаргаж явна. Нэхэмжлэлийн гол утга нь МАН-ыг барьцаа хөрөнгөө солиулах. Энэ асуудлаар тухайн намынхантай уулзаж шаардлага хүргүүлсэн ч хариу өгдөггүй гэнэ. Бүтэн жил өрнөж буй энэ асуудалд Алтжин захирал “А” гэж ганц үсэг ч дуугарсангүй. Ер нь бол Алтжин захиралд алдах юм алга л даа. Тэгэхдээ л МАН төр хоёрын дунд өмчийн маргаан дэгдэж байхад “Наад барилга чинь надаас зээлсэн нэг сая төгрөгийн барьцаанд байгаа шүү” гээд Төрийн өмчийн хорооныхонтой ядаж уулзчихаагүй л байгаа юм даа.
Нэг сая ам.доллартаа санаа зовохгүй л байна даа. Зээлсэн нь үнэн л байдаг байгаа даа, та минь гэж.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...