Ахуйн хэрэглээний нөхцөлд 1 кВт.цаг цахилгаанаар юуг хийж чадах вэ?
- schedule 2014 оны 10 сарын 22
- chat_bubble 0
Түгээмэл ашигладаг бүх цахилгаан хэрэгслээ standby буюу асаахад бэлэн буюу улаан гэрэлтэй тохиргоонд байлгах 14 цаг тутамд 1 кВт.цаг цахилгаан эрчим хүч "гүйж" байдаг.
Тэгвэл зүй зохистой хэрэглэж чадвал 1 кВт.цаг цахилгаан юу "хийж" чаддагийг жагсаая.
• Улайсдаг 60 Вт-ын чийдэнг 17 цаг асаана.
• Эрчим хүчний хэмнэлттэй 11 Вт-ын чийдэнг 91 цаг асаана.
• Plasma телевизорыг 3 цаг үзнэ.
• LCD телевизорыг (107 см диогналтай дэлгэцтэй) 5 цаг үзнэ.
• Desktop-Computer дээр 5-10 цаг ажиллана.
• Notebook дээр 20-30 цаг ажиллана.
• 25 Вт-ын CD тоглуулагчийг 40 цаг ажиллуулна.
• 10 Вт-ын радиог 100 цаг сонсоно.
• Нэг машин хувцас 60 градуст угаана.
• Цахилгаан сахлын машинаар 1800 удаа сахлаа авна.
• 2000 Вт-ын тоос сорогчийг 30 минут ажиллуулна.
• 1300 Вт-ын үсний сэнсийг 45 минут ажиллуулна.
• 15 ширхэг цамц индүүднэ.
1 кВт.цаг цахилгаан үйлдвэрлэхэд 520 грамм нүүрс хүчлийн хий ялгардаг тул хүн бүр эрчим хүчийг зүй зохистой, ухаалгаар хэрэглэж хэвшвэл агаарын чанарын балансыг дээшлүүлж, байгалийн дулаарлаас сэргийлэхэд хувь нэмрээ оруулах болно.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...