"Total" компанийн СЕО Москва хотод нас барлаа
- schedule 2014 оны 10 сарын 21
- chat_bubble 0
Эрчим хүчний аваргуудын нэг Тотал компанийн СЕО Кристофер Де Таргарие өчигдөр Москва хотноо онгоцны ослоор нас барлаа.
Түүний онгоц Москвагийн олон улсын Внуково-3 онгоцны буудлаас хөөрөх гэж байгаад онгоцны зурвас дахь цас хайлж мөстсөн байснаас гулгаж осолдсон байна.
Нисэх буудлын албаныхан бизнес ангилалын Парис нисэх “Dassault Falcon” тийрэлтэт онгоцны осол даваа гарагийн орой /шөнө/ болсныг хэлсэн байна.
Тотал компанийн гүйцэтгэх захирлын онгоц цас цэвэрлэгч машинтай оройны 10 цагт мөргөлдөн Кристоф де Маргерие нас барсныг компанийхан харуусан баталж байгаа аж.
Уг онгоцны ослоо багийн гурван гишүүн бас нас барсан байна. Ослын нарийн учир шалтгааныг энэ даруй шалгаж эхэлжээ.
Кристоф де Маргерие Москва хотын дэргэдэх Горькийд болсон ОХУ-ын Засгийн газар болон гадаадын хөрөнгө оруулагчдын уулзалтанд оролцоод буцаж байсан юм.Францын хоёр дахь том компани болох Тоталийн зах зээлийн үнэлгээ нь 102 тэрбум еврогоор үнэлэгдэж байгаа ажээ.
Тэрээр 2007 онд гүйцэтгэх захирал болсон аж.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...