Э.Бат-Үүл: Арай ч дээ. Авлигын загалмайлсан эцэг гэгддэг хүнд АН-ыг барьцаанд өгчихлөө
- schedule 2014 оны 10 сарын 21
- chat_bubble 0
АН-ын дарга Н.Алтанхуяг өнгөрсөн бямба гаригт МАХН-ын дарга Н.Энхбаяртай хамтарсан мэдэгдэл хийж, хоёр нам 2024 он хүртэл хамтран ажиллах гэрээ байгуулсан. Тэгвэл нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл өчигдөр энэ талаар байр сууриа илэрхийлэв. Түүнтэй хамт нийслэлийн АН-ын дэд дарга Ц.Баатархүү, Сүхбаатар дүүргийн АН-ын дарга Д.Баттулга, нийслэлийн АН-ын хэрэг эрхлэх газрын дарга П.Нүрзэд нар байлцсан юм. АН-ын дарга Н.Алтанхуяг хэнтэй ч ярилгүйгээр, гэнэт өөрөө гүйж очоод хувийн шийдвэрээр уг гэрээг байгуулсан гэдгийг Э.Бат-Үүл дарга хурлын эхэнд хэлээд гэрээнд АН-ын эрх ашгийг ноцтой хохироож, хууль, дүрэм зөрчс өн гурван заалт орсныг онцлов. “Гэрээний гуравдугаарт “Сонгуульд нэг эвсэл болж оролцоогүй тохиолдолд УИХ-ын сонгуулийн мажоритар тойрогт хоёр намын нэр дэвшигчид нэг нэгнийхээ саналыг хуваахгүй байх зарчимд нийцүүлэн хоёр намын сонгуулийн бүхий л үйл ажиллагааг хооронд нь уялдуулан зохицуулах зарчим баримтална” хэмээн заасан нь МАХН-д тойрог гаргаж өгөөд, тэнд тус намаас нэр дэвшсэн бол манайхаас нэр дэвшихгүй гэсэн үг.
Яг үнэн хэрэгтээ энэ нь Сонгуулийн тухай хуулиар бол сонгуулийн эвсэл байгуулж байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, тойргоо хуваагаад, түүн дээрээ хоёр нам давхацуулахгүйгээр нэр дэвш үүлэх гэнэ.
Есдүгээр заалт дээр АН ба МАХН хамтран ажиллахдаа ерөнхий гэрээнд тохиролцсон буюу саяын зарчимд нийц үүлнэ гэж байгаа хэрэг. “Нийслэл хөдөө орон нутагт нэг нэгнийхээ нэр дэвшүүлсэн боловсон хүчнийг дэмжиж ажиллана” гэж заасан байгаа. Энэ бол асар том заалт. Өөрөөр хэлбэл, сонгуулийн тойрогт нэр дэвшиж буй хүнийг нь манай намын байгууллага дэмжиж ажиллана гэсэн үг. Цаашлаад Иргэдийн хуралд нэр дэвшсэн хүнийг нь, ерөөсөө сонгуулиар сонгуульт албан тушаалтныг нь дэмжиж ажиллана гэж байгаа хэрэг” хэмээн тэрбээр ярилаа.Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүлийн хамгийн ихээр халаглаж, онцолсон нь 14 дүгээр заалт. Уг заалтад “Энэхүү гэрээнд талууд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болох бөгөөд 2024 оныг дуустал хүчинтэй байна” хэмээн тусгасан нь АН-ын дүрмийг шууд зөрчжээ.
Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл “Манай намын дарга Н.Алтанхуягт ийм эрх байхгүй. Намын дүрмийн 6.4.9.5- д “АН-ын улс төрийн бусад намтай байгуулсан хамтын ажиллагааны гэрээг Үндэсний зөвлөлдөх хороо батална” гэж заасан байдаг. Гэтэл ҮЗХ хэлэлцэж батлаагүй байхад энэ гэрээ хүчин төгөлдөр байхаар гарын үсэг зурчихсан. Тэгээд бүр 2024 он хүртэл шүү дээ. Манай намын дарга Н.Алтанхуяг сүүлийн үед өөрийнхөө эрх мэдлийг хадгалж үлдэхийн тулд хүний санаанд багтамгүй увайгүй үйлдлүүд хийж, намын гишүүд байтугай жирийн иргэдийн санаанд оромгүй аяг гаргаж байгааг та бүхэн мэдэж байгаа.
Ерөнхий сайдын албан тушаалаа хадгалахын тулд долоон сайдыг золиосонд гаргасан, тэр хүн. Ичгүүр сонжуургүйгээр танхимынхаа гишүүдийг гаргачихаад тэр нь хол явахгүй болохоор АН-ыг золиосонд гаргаж байна. Намаа улс төрийн золиос болголоо. Орон нутагтаа ямар ч зохион байгуулалтгүй, нэг хүний хувийн өмч болчихсон МАХН-ыг үндэсний хэмжээнд зохион байгуулалтад орсон, эрх барьж байгаа намтай эн тэнцүү авч үзэж, ийм гэрээ байгууллаа. Энэ гэрээ нь өнөөдөр мөрдөгдөж байгаа хууль дүрмийг бүгдийг нь зөрчиж байгаа. Яагаад гэвэл МАХН, МҮАН хамтарч “Шударга ёс” эвсэл байгуулсан. Гэтэл гэрээн дээр эвслийн тухай ямар ч яриа байхгүй, зөвхөн МАХН-тай байгуулсан байгааг та бүхэн харж байгаа байх. Эвсэл гэдэг бол сонгуулийн жилд нэг л хуулийн этгээд байдаг. Гэтэл Н.Алтанхуяг, Н.Энхбаяр хоёр далдуур намын нэр барьж гэрээ хийсэн байна” гэлээ.
Тэрбээр нийслэлийн намын даргын хувьд ҮЗХ-гоо хуралдуулж, хариуцлагагүй бөгөөд АН-ыг улс төрийн ноцтой байдалд оруулсан намын даргатай хариуцлага тооцохыг шаардсан мэдэгдэл гаргажээ. “Энэ мэдэгдлийг манай намын мянга мянган гишүүд дэмжинэ гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байна. Өнөөд өр орон нутагт намын байгууллагуудаас цочирдож, аргаа барсан гишүүд бидэн рүү ярьж байна. Олон түмэнд авлигын загалмайлсан эцэг гэж нэрлэгдсэн тэр хүнийг авлигатай тэмцэнэ гэдэг сонгуулийн, улс төрийн том хөтөлбөртэй, авлигатай тэмцэх үйл ажиллагааг манлайлж яваа манай нам өмгөөлөн хамгаалахаар гэрээ байгуулчихсан.
Бүр улс төрийн үйл ажиллагааг нь дэмжинэ гээд заачихсан. Тойрог гаргаж өгөөд намын байгууллагуудаа ажиллуулах юм гэнэ ээ. Манай нийслэлийн намын байгууллага хэзээ ч МАХН-ыг дэмжиж ажиллахгүй. Ийм үүрэг авахгүй” гэлээ. Хамгийн гол нь засаж болохгүй аюултай алдаанд оруулсан зүйл нь дээр дурдсан 14 дүгээр заалт юм. Тиймээс шүүхээр заргалдаж, гэрээг хүчингүй болгохоос өөр ямар ч арга байхгүй хэмээн тэрбээр үзэж байгаа бөгөөд уг гэрээг нийслэлийн АН биелүүлэхгүй гэдгээ дахин дахин сануулсан. Түүнээс гадна ҮЗХ-г хуралдуулж, гэрээ байгуулсан этгээдтэй хариуцлага тооцохоо мэдэгдэв. Энэ үеэр сэтгүүлчид асуулт тавьж, хариулт авсныг дор хүргэе.
-Ерөнхий сайд байгуулсан гэрээнийхээ талаар сая Төрийн ордонд мэдээлэл хийхдээ ҮЗХ анх шийдвэр гаргасан байсан тул Гүйцэтгэх зөвл өлийн шийдвэрээр уг гэрээг байгуулсан гэж хэлсэн. Гэтэл ҮЗХ сүүлийн 3-4 жил хуралдаагүй. Харин Н.Алтанхуяг дарга ҮЗХ-ны 2012 оны шийдвэрийг үндэслэсэн гэж яриад байна. Энэ хэр үндэслэлтэй вэ?
-Үнэхээр ямар ч үндэслэл байхгүй. Өнөөдөр Н.Алтанхуяг намын даргын хувьд ичсэн хүн хүн ална гэдэг зүйлийг л хийж байна. Би та бүхний өмнө намынхаа дүрмийг бариад сууж байна. Энэ дүрэм дээр ҮЗХ энэ гэрээг батална гэдгийг тодорхой заасан. Гэтэл гэрээнд талууд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болох бөгөөд 2024 оныг дуустал хүчинтэй гэж байгаа юм. Хамгийн гол аюул нь энэ. ҮЗХ-той яриа ч үгүй. ҮЗХ битгий хэл УИХ дахь АНын бүлэгтэй ч яриагүй. Дүрмээрээ бол ядаж намын удирдлагын гишүүдтэй ярих ёстой. Намын гурван удирдлагын нэг нь би. Намын дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга, нийслэлийн намын дарга багтдаг. Надтай энэ талаар огт яриагүй.
-Ирэх бямба гаригт ИЗНН-тай бас хамтын ажиллагааны ийм гэрээ зурахад бэлэн болсон гэж Н.Алтанхуяг дарга хэлсэн. МАХН-ынхтай адилхан гэрээ зурагдаж таарах байх л даа.
-ИЗНН-тай ийм гэрээ байгуулах орон зай түүний хийсэн гэрээгээр бол алга. Яагаад гэвэл энэ гэрээн дээр зөвхөн хоёр талын намууд бие биенийхээ өмнө хүлээх үүрэг байгаа.
-ҮЗХ-г хуралдуулах ямар боломж байгаа вэ. Танай намын бусад фракц хэрхэн хүлээн авч байгаа бол?
-Эрүүл саруул ухаантай л бол үүнийг хэн ч хүлээн зөвшөөрөхгүй. Үүнийг бусармаг үйл явдал гэж хэлэхэд ч багадна. Энэ бол балмад явдал. Манай намын ямар ч фракц, ямар ч гишүүн, ямар ч зүтгэлтэн бай, АН-ыг МАХН-ын барьцаа болгосон ийм гэрээг хүлээж авахгүй. Манай намыг ямар ч зохион байгуулалтгүй, хөлгүй, хариуцлагагүй МАХН-тай, намын дарга нь авлигын загалмайлсан эцэг гэж нэрлэгддэг хүнд АН-ыг гэрээгээр барьцаанд өгчихөж байгаа юм. Энэ гэрээг бүх шатны шүүхэд өгч хүчингүй болгохгүй бол манай намд маш том цохилт болно. Үнэндээ хэлэх үг алга. Нүүрээ ч хийх газар алга байна шүү дээ.
-Цаашид та бүхэн юу хийх вэ?
-ҮЗХ-г хуралдуулахыг бид шаардана. Бид эрхийнхээ хэмжээнд нийслэлийн намын Зөвлөлдөх хороог хуралдуулж, энэ шаардлагыг тавьж, гэрээгээр хүлээсэн үүргээ хүлээж авахгүй гэдэг албан ёсны шийдвэр гаргана. Нийслэлийн намын хорооноос асуулгүйгээр энэ гэрээг хийчихсэн гэхээр арай ч дээ. Ядахдаа нийслэл орон нутгийнхаа намын байгууллагаас асуух хэрэгтэй шүү дээ.
-Ийм гэрээ хийх гэж байгаа талаар хэдэн сарын өмнөөс л ярьж байсан?
-Манай намд нээлттэй сэдэв гэж байдаг. Аль намтай хамтарч ажиллах тухай ярих уу, үгүй юү гээд олон сэдэв байдаг. Энэ бол нээлттэй сэдэв. Гэтэл энэ гэрээ бол тийм биш.
-Гэрээний төслийг өнгөрсөн дөрөвд үгээр сард боловсруулсан юм билээ. Энэ хугацаанд та огт мэдээгүй гэж үү?
-Огт мэдээгүй. Ядахдаа дүрэм журмаараа хэлэлцүүлээд явах ёстой шүү дээ. Намын байгууллагуудаас асуух ёстой.
-Гэрээг эсэргүүцсэн гишүүдийг намаас хөөнө гэсэн шийдвэрийг гаргасан гэсэн?
-Одоо энэ гэрээг байгуулсан этгээдэд өөрт нь хариуцлага тооцох цаг болсон.
Р.ОЮУНЦЭЦЭГ
Эх сурвлаж: WWW.MONGOLNEWS.MN
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...