Энэтхэгийн хөлбөмбөгчин бөмбөг оруулсандаа баярлаж сальт эргээд нугасаа таслан нас баржээ
- schedule 2014 оны 10 сарын 20
- chat_bubble 0
Энэтхэгийн Мизорам мужийн Мейжор лигийн тэмцээний үеэр Питер Биаксангзуала гэдэг хөлбөмбөгчин гоолын баяраа тэмдэглэн сальт эргэж байгаад нас барлаа.
Дээрх эмгэнэлт явдал нь тоглолтын 62 дахь минутад болсон байна. Chanmari West FC багийн гишүүн алсын хаалттай цохилтыг хийсэн боловч хаалгачаар дамжин шонд ойж ирсэн бөмбөгийн Питер Биаксангзуала дахин өшиглөн оруулсан байна.
Ингээд 23 настай хөлбөмбөгч хөөр баярлан хөөрч сальт эргэж байгаад газар унан ойчжээ.
Багийн гишүүд нь түүнийг гэмтсэн гэж мэдээгүй байсан байна. Улмаар түүнийг эмнэлэгт хүргэж эмчилсэн боловч нуруу нугасны хүнд гэмтлээсээ болон 5 хоногийн дараа нас баржээ.
Энэ тухай тус холбооны нарийн бичгийн дарга хүлээн зөвшөөрсөн бөгөөд энэ нь бидэнд хүнд цохилт боллоо хэмээжээ.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...