Ичиножёо эмнэлэгт хэвтжээ
- schedule 2014 оны 10 сарын 20
- chat_bubble 0
Намрын тэмцээнд аварга арсланг унагаан мэргэжлийн сүмогийн хамгийн алдартай бөхчүүдийн тоонд багтаад байгаа Ичиножёо хэмээх А.Ичинноров эмнэлэгт хэвтсэн байна. Энэ сарын 16-нд бие нь муудан эмнэлэгт шинжлүүлсэн түүнийг эмч нар Бүслүүр үлд-Herpes zoster өвчин туссан байна хэмээн оношилжээ.
Энэ өвчин нь стресс ядаргаанаас үүсдэг гэх бөгөөд Намрын тэмцээнээс хойш телевизийн ярилцлага, нэвтрүүлэг, тойргийн барилдаан хэмээн огтхон ч амрах завгүй яваа Ичинож ёогийн ядаргаа ясандаа тулсан бололтой. Гэхдээ энэ бол аварга арслан болох ямар ч бөхийн туулах зам бөгөөд тэсээд тэвчээд байхаас өөр арга үгүй бөлгөө. Түүний багш Минато ояката “Ичиножёо стресс хуримтлагдсанаас болж ийм өвчин туслаа. Гэхдээ 11 дүгээр сарын тэмцээнд барилдахад ямар нэг сөрөг нөлөө байхгүй” гэж мэдэгдсэн байна. Харин Сүмогийн холбооноос “Хүмүүс Ичиножёог харах гэж тойргийн барилдаанд ирдэг болсон. Маш харамсалтай байна. Гэхдээ энэ өвчин сайн амрахгүй бол эдгэхгүй тул яах ч арга алга” гэж харамсжээ.
Эх сурвалж: WWW.MONGOLNEWS.MN
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...