12 настай охин 37 настай залуутай гэрлэх шахав
- schedule 2014 оны 10 сарын 18
- chat_bubble 2
Тиа бол 12-хон настай Норвегийн жирийн нэгэн охин. Тэрээр морь унах дуртай. “One Direction” хамтлагийн дууг сонсдог.
Гэтэл охин өнгөрсөн долоо хоногт /10 сарын 11-нд/ 37 настай залуутай гэрлэжээ. Үгүй ээ гэрлэх шахсан юм. Сүмд ёслолын ажиллагаа яг жам ёсны дагуу явагдаж, ламтан зөвшөөрч байна уу гэж асуухад охин “үгүй” гэж хариулжээ. Энэ нь урьдчилсан тохирсоны /төлөвлөгөөний дагуу/ болсон байна.
Ингэснээр норвегичүүд бага насны охидыг нас бие гүйцсэн хүнтэй гэрлүүлэх асуудлын эсрэг байгаагаа харуулав.
Хүний эрхийн байгууллагын санаачилсан төсөл болох энэхүү хурим нэг ёсны өдөөн хатгалга болж, Норвеги төдийгүй дэлхий дахины анхаарлыг бага насны хүүхдийн гэрлэлтэд хандуулж чаджээ.
Дэлхий даяар энэхүү хуримаас болж цахим ертөнцөөр хоёр талцан их шуугиан дэгдсэн. Түүнчлэн яг хуримын өдөр сүмийн гадаа Тея /Thea/ охинтой чацуу олон охид цугларч, жагсаал цуглаан хүртэл хийжээ.
Дэлхий даяар өдөр бүр яг түүн шиг насанд хүрээгүй 39 мянган охиныг хүчээр гэрлүүлдэг. Яг одоо, энэ агшинд ч гэсэн нэг биш нэлээд хэдэн охиныг хүчээр гэрлүүлж байна.
Нигери, Бангладеш зэрэг лалын шашинтай орнуудын охидын 60 гаруй хувь нь 18 нас хүрээгүй байхдаа гэрлэдэг байна. Хэрэв энэ байдал хэвээрээ бол дараагийн 10 жилд 142 сая охид насанд хүрээгүй байхдаа гэрлэнэ гэж НҮБ-ын хүн ам зүйн статистикаас гаргасан байна.
НҮБ-аас хурим болох шахсан энэ өдрийг "Олон улсын охидын өдөр" болгосон байна.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...