"Заан хүн"-ий хувь заяа бүрхэг байна
- schedule 2014 оны 10 сарын 16
- chat_bubble 0
Хятадын дэлхийд алдартай "Заан хүн" хэмээх хочтой болсон Хуань Чункай нүүрэн дэх асар том хавдраа авахуулжээ. Гуанжоу хотын эмнэлэгт дөрвөн цуврал хагалгааны дараа түүний нүүрэн дэх хавдраас 21 кг-ийг авч хаясан гэнэ. Саяхныг хүртэл түүний нүүрэнд ургасан 25 кг хавдар доош нь чангааж хөдөлж чадахгүйд хүргэсэн байжээ.
Одоо 37 настай түүний хавдар аль багад нь ургаж эхэлсэн байна. Түүнийг дөнгөж 4 настай байхад зүүн нүдний ойролцоо нэгэн жижиг ургацаг гарч иржээ. Харин насанд хүрэх үед томорсоор түүний нүдийг бүрэн халхалж, харч чадахгүй байдалд оруулсан байна. Хавдрын жингээс шалтгаалж түүний нуруу бөгтийж улмаар өсөлтөнд нь нөлөөлсөн байна. Тэрээр одоо дөнгөж 1.35 метрийн өндөртэй.
Удамшлын гаралтай ийм төрлийн өвчтэй хүмүүс дэлхий дахинд цөөнгүй байдаг хэдий ч Хэннань мужид амьдардаг энэ хүний өвчин нь хамгийн ноцтой нь гэнэ.
Эмч нар 2007, 2008 онд түүний 17.5 кг хавдрыг авсан нь найдвар төрүүлж байсан бол, дахин ургаж 2013 онд мөн л авахуулсан бөгөөд ойрын хоёр жилд хагалгаа хийлгэх шаардлага гарахгүй байх хэмээн найдаж байгаа гэнэ.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...