Хүчин хийх гэж байсан эрийн эрхтэнийг олны өмнө таслажээ
- schedule 2014 оны 10 сарын 14
- chat_bubble 5
Энэтхэгийн Ражистан мужийн Ганганагар хотын баруун хойд дүүрэгт өсвөр насны охиныг хүчиндэхийг завдсан 40 настай эрийг гудамжны танхай залуус газар дээр нь барьж, зодоод бэлэг эрхтэнийг тасдаж шийтгэсэн хэрэг явдал гарчээ. Энэ тухай “The Daily and Sunday Express” сонинд анх мэдээлжээ.
Хижээл эр дунд сургуулийн охиныг хүчиндэхийг завдаж байсан аж. Гэтэл охины чарлах чимээг сонссон гудамжны залуус түүний үйлдлийг таслан зогсоосон байна.
Хэрэг явдлыг харсан нэгэн ярихдаа “Түүнд туслах ямар ч шаардлага байхгүй. Тэр бяцхан охиныг хүчиндэхийг завдсан шүү дээ. Охидыг хүчиндэх явдлыг бид хүчтэй эсэргүүцнэ. Түүний эрхтэнийг тасалсан нь таарсан шийтгэл гэжээ.
Тэрээр охид бүсгүйчүүдийг хүчирхийлсэн гэмт хэргүүдийн ихэнх нь хуулийн дагуу шийдвэрлэгддэггүй. Учир нь гэмт хэрэгтнүүд ямар нэгэн аргаар, авлига хээл хахуулиар хуулийнхныг өөр шийдвэр гаргахад нөлөөлдөг байна.
Цагдаа нар хүчиндэхийг завдсан Суреш Кумарыг ойролцоох эмнэлэг рүү хүргэжээ.
Энэ явдал охидыг хүчирхийлэхийн эсрэг томоохон анхааруулга боллоо гэж орон нутгийн хэвлэлүүд онцолж байна.
Энэтхэгт хүчингийн хэрэг маш их гардаг. Ойрхны жишээ гэхэд дэлхий нийтийн цочирдуулсан 23 настай оюутан бүсгүйг хэсэг залуус хүчиндээд үүний улмаас бүсгүй нас барсан зэрэг маш олон хэргүүд бий.
Энэ явдлыг ард иргэд маш ихээр эсэргүүцэн Засгийн газрыг дорвитой арга хэмжээ авч хүчиндэгчдийг хатуу шийтгэхийг шаардан жагсаал цуглаан хүртэл хийж байсан.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...