Гар барих хаанаас эхтэй вэ?
- schedule 2014 оны 10 сарын 13
- chat_bubble 0
Уулзахдаа гар барих нь өнөө үед ердийн л зүйл. Гэвч эрт дээр үед ингэж мэндлэх нь аюулгүй байдлын баталгаа болж байсныг мэдэх хүн цөөн.
Эрт цагт хүмүүс мэндлэхдээ бие биедээ хоосон алгаа харуулдаг байжээ. Ингэснээр аминд чинь аюул учруулах зэвсэггүй шүү гэдгээ харилцан нотолж байж.
Ромийн эзэнт улсын үед зүгээр л хоосон алгаа харуулах нь илт хангалтгүй болж иржээ. Ханцуйндаа хүйтэн зэвсэг нуучихад юухан байхав гэж үзэх болсоноос тэр үеэс эхлээд ромчүүд, тэднийг уламжлаад зэргэлдээх нутаг орныхон нь уулзаж мэндлэхдээ бугуйгаа атгалцдаг болжээ.
Энэ үедээ гар нь бүсэлхийний нь түвшинд байрлана. Энэ нь ханцуйн дахь чинжаалыг /хутга/ төвөггүйхэн илрүүлэх арга болж байж. Тэр харгис хэрцгий үе ард хоцорч ийм мэндчилгээ тэгсгээд мартагджээ.
Харин Европт ашигтай хэлцэл байгуулах үед гар барьдаг болжээ. Гэлээ ч гэсэн орчин үеийн гар барилт эрт дээр үеийн бугуй атгалцахаас эхтэйг тэмдэглэж байна.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...