Аймшигтай үр дагавар авчирсан дуу алдуулам гэрэл зураг
- schedule 2014 оны 10 сарын 11
- chat_bubble 5
Одоо үед ийм зургууд өнөөгийн хүмүүсийн харцыг тэгтлээ татаад байдаггүй.
Гэвч Кевин Картерийн 1993 онд авсан чухамхүү энэ зурагт Суданы хүн ам өлсгөлөнгөөс болж яаж зовж, шаналж байсныг харуулахын сацуу уг зургийг авсан хүний ёс суртахуун, сэтгэлийн шаналалыг ч давхар өгүүлж байна.
Түүгээр ч зогсохгүй зурагчны эзлэх байр суурийг цоо шинэ шатанд өргөн гаргаж ирснийг тэмдэглэх нь зүйтэй. Кевин энэ зургаараа Пулитцерийн шагналыг авчээ. Харамсалтай нь үүнээс хойш хоёр сарын дараа зурагчин маань машиндаа угаартаж нас баржээ.
Зураг дээрх хөөрхий охины хүч чадал нь барагджээ. Энэ хүүхэд хамаг хүч чадлаа шавхан байж хүмүүлэгийн тусламжийн лагерьт очихыг хичээжээ. Хээр талд түр амрахаар саатахтай нь зэрэгцэн түүнээс холгүйхэн өлсгөлөн ёл шувуу газардах нь тэр. Шувуу хүч тамиргүй болсон охиноос хараа салгалгүй амьсгал хураахыг нь хүлээн сууна. Зурагчин 20 минутын турш болж байгаа бүхий л үйл явдлыг ажиглан зураг дарж суужээ. Зургаа дарсны дараа тойрон эргэх шувууг үргээж охин ч замаараа мөлхсөн гэнэ.
Энэ зургийг дарснаар тэрээр сэтгүүл зүйн нэр хүндтэй шагнал ч авч, шүүмжлэл ч хүртэж. Гэрэл зурагчин сэтгэл зүйн болон санхүүгийн янз бүрийн асуудалтай байсан эсэхийг тайлж чадахгүй байв. Энэ хүний амьдралыг бүрэлгэсэн байж мэдэх юм. Тэгэх болсон шалтгааныг Суданд байхдаа харах ёсгүй зүйлээ харсан байж болох юм. Түүний амьдрал 1994 оны долоодугаар сард төгсгөл болсон байна.
Орчуулсан Я.ЖАНЧИВ
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...