Олон шашны сүм нэг дор байдаг гэнэ
- schedule 2014 оны 10 сарын 9
- chat_bubble 0
Казань хотын ойролцоо Старое Аракчино тосгонд їнэн алдартны, мусальманы, иедуйн шашны сїмїїд айл хєрш оршдог гэдгийг та мэдэх її?
Уг тєсєлд бїхэлдээ дэлхийн 16 шашны тїїний дотор устаж їгїй болсон соёл иргэншлийн зан їйлийг гїйцэлдїїлэхэд зориулсан бємбєгєр оройтой болон бусад тэмдэг хийцїїдийг бодолцон босгосон байдаг.
Энэ ер бусын барилгыг уран барилгачин Ильдар Ханов барьж “Орчлонгийн сїм” хэмээн нэрлэжээ.
1994 оноос эхлэн тэрээр Казанийн ойролцоох тосгонд байдаг ногооныхоо талбайд єєр хоорондоо гайхалтай зохицолдсон христийн загалмай, мусульманийн хавирган сар, Давидын од болон хятад маягийн бємбєгєр оройг дїрсэлсэн ижилгїй байгууламжийг сїндэрлїїлжээ.
Їнэнийг хэлэхэд энд ямар ч зан їйл явагдаггїй, яагаад гэвэл энэ нь сїм дуган биш, соёлын тєв юм.
Энэ байгууламжид байнгын зургийн їзэсгэлэн ажилладаг тєдийгїй, мастер-ангиуд, хєгжмийн болон яруу найргийн їдэшлэгїїд явагддаг їзвэрийн заалтай ажээ.
“Орчлонгийн сїм”-ийг бїтээгч Ильдар Ханов бол Казаньд алдартай хїн юм. Зураач, уран барилгачин, эмч домч тэрээр мусульман шашинтан хэдий ч янз бїрийн шашныг сонирхож христийн ариун газруудаар аялж, Энэтхэг, Тєвдєд ч очиж байжээ.
Нэгэн удаа 1994 оны 4 дїгээр сарын 19-нд тїїний зїїдэнд Исүс морилж “Орчлонгийн сїм” барьж байгуул хэмээн зарлиг буулгахад нь Ильдар барилга байгууламжид шаардагдах мєнгє хєрєнгє байхгїй гэж хариулжээ. Тэгэхэд нь Исүс: ”Чи бариад эхэл, хїмїїс чамд итгэж тусална” гэжээ. Ильдар хашаа руугаа гарч суурийн газрыг ухаж эхлэв. Хагас цаг ч єнгєрєєгїй байтал Ильдарын нэгэн танил ирээд тїїнийг “Орчлонгийн сїм” барих гэж байгааг мэдээд 15 єрлєгчин явуулахаар амлажээ. Ажил ч буцлах нь тэр. Дараа єдрийн шєнє дунд Ильдар хашаандаа дуу чимээ гарахыг сонсоод хартал хэн нэгэн гурван камаз тоосго ачиж ирсэн байв. Хэн тоосго авчирсан нь оньсого болон їлджээ. Эргэн тойрныхон, тїїнчлэн Ильдарын эмчилж эдгэрїїлсэн хїмїїс тїїнд хичээнгїйлэн туслаж, нэг ч єдєр ажил нь зогсоогїй байна.
Харамсалтай нь бїтээгч маань амьд сэрїїндээ сүмээ баригдаж дуусахыг үзэж чадаагүй гэнэ. Ильдар Ханов удаан хугацаагаар євчдөж 2013 оны хоёрдугаар сарын 9-нд Москвад таалал тєгссєн байна.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...