Банкны тухай сонирхолтой баримтууд
- schedule 2014 оны 10 сарын 9
- chat_bubble 0
Мөнгө хүүлэгчдээс хүүтэй мөнгө зээлэх явдал аль эрт МЭӨ YIII зуунд Эртний Вавилонд байжээ. Хадгалуулах мөнгийг хүлээн авдаг анхны байгууллага нь сүм дуган байв. Жишээ нь, эртний Афины оршин суугчид хадгаламжаа Акрополийн сүмд байлгадаг байсан бол дундад зууны европчууд мөнгөө хийдүүдэд хадгалах нь элбэг байжээ.
“Банк” гэдэг үг италиас гаралтай. Мөнгө хүүлэгчид зоосон мөнгө, ажил хэргийн цаасаа дэлгэн тавьж солилцдог ванданг XV-XYI зуунд Венецийн бүгд найрамдах улсад Banco /италиар-вандан, ширээ, лангуу гэсэн үг/ гэж нэрлэдэг байсан ажээ.
Хэрэв мөнгө хүүлэгч хоосорч төлбөрийн үүргээ биелүүлж мөнгөө төлж чадахгүйд хүрвэл энэ вандангаар түүний толгой руу нь гуядаж хуга цохидог байсан гэнэ. Италийн banco rotto ( ”эвдэрхий вандан” ) гэсэн үгнээс орчин үеийн “банкрот” ( дампуурал.Орч) гэдэг үг үүссэн байна.
Шүтлэг бишрэл нэгтнийхээ санхүүгийн бэрхшээлийг далимдуулан хүүтэй мөнгө зээлдүүлэн баяжихыг дундад зууны Европт Ромийн Пап аймшигтай нүгэлд тооцож хатуу хориглодог байжээ. Иймд 1179 онд Пап Александр III мөнгө хүүлэгчдийг улайрсан нүгэлтнүүд хэмээн зарлаад тэдний үйл ажиллагааг нь хориглож байжээ.
Түүнээс гадна тэр үеийн “банкируудыг” ариун газарт оршуулахыг зөвшөөрдөггүй байсан бөгөөд өөрийгөө егүүтгэгчийн нэгэн адилаар оршуулгын газрын хашлаганы гадна газар ухан булдаг байсан гэнэ.
Иудейн шашны христийн шашнаас ялгаатай тал нь сүсэгтнүүддээ мөнгө хүүлэхийг хориглоддоггүй байсан явдал бөгөөд дундад зууны “банкируудын” ихэнх нь еврейчүүд байсны учир энэ. /Өнөө үед ч банкнуудын ихэнх нь еврей гаралтай эзэд байдаг/
Чухам иймээс л иудейн шашинтай олон олон мөнгө хүүлэгчид найдваргүй өртөнгүүдийн өдөөн хатгалгаар еврейчүүдийг бөөнөөр нь хүч түрэн устгадаг түрэмгийллийн золиос болдог байжээ.
Түүнчлэн хуучинсаг христийнхний нэгэн адил исламынхан ч мөнгө хүүлэлтийг хориглодог. Иймд мусульман шашинт орнуудад мөнгийг хэзээ ч хүүтэй зээлдэггүй байна. Исламын банкууд архи, тамхи, садар самуун, гахайн мах борлуулж олсон мөнгийг банкны депозит болгож татан төвлөрүүлдэггүй аж!
Үүний зэрэгцээгээр мусульман шашинт банкирууд мөрийтэй тоглоомоос олсон орлоготой огтхон ч хавьтахыг хичээдэггүй байна.
Дэлхийд одоо үйл ажиллагаа явуулж байгаа банкуудаас хамгийн эртнийх нь 1472 онд Италийн Сиенне хотод нээгдсэн “Banca Monte dei Paschi di Siena” гэнэ. Одоо ажиллаж байгаа хамгийн эртний банкаар саяхныг хүртэл 1466 онд байгуулагдсан Швейцарын “Wegelin & Co” нэртэй банкийг нэрэлдэг байсан боловч уг банк 2013 оны 1 дүгээр сард үйл ажиллагаагаа зогсоожээ.
Италийн хойт нутгийн банкууд фермерүүдийн бяслагийг нь барьцаалж зээл олгодог байна. Пармезан бяслагийн толгойнуудыг (Пармезан гэдэг нь удаан болцтой хатуу бяслагны нэр. Энэ бяслагны нэг толгой гэдэг нь гол төлөв 40 орчим кг жинтэй байдаг. Орч) банк гүйцэт болтол нь 2-3 жил тусгай байранд хадгалдаг. Бяслагийг үйлдвэрлэгч пармезаны болц гүйцэх агшинд зээлээ төлж амжихгүй бол түүнийг худалдаж банк алдагдлаа нөхдөг ажээ.
Өнөөгийн Швейцарьт нийлбэр дүнгээрээ ойролцоогоор 52 тэрбум ам.долларын татан төвлөрүүлсэн хөрөнгөтэй 400 орчим банк үйл ажиллагаа явуулдаг. Сонирхолтой нь тэдний нэгэнд нь 1902 онд В.И.Лениний нэр дээр нээгдсэн 13 швейцарь франктай данс одоо болтол мөнгөтэйгөө байж байдаг гэнэ.
Хэрэв дээд амжилтуудын Гиннесийн номонд итгэх юм бол 1945 онд Германы Рейхс банкны эрдэнэсийг бөөнөөр нь авч явсан нь банкны хамгийн том дээрэм болох гэнэ.Тэгэхэд III Рейхийн алтны нөөцийн ихээхэн хэсэг, европын музейнүүдээс нацистуудын цөлмөсөн нийт үнийн дүнгээрээ барагцаалвал 5 тэрбум долларын /өнөөгийн үнэлгээнд шилжүүлэн тооцсоноор/ үнэ бүхий соёлын үнэт зүйлс хаачсан нь мэдэгдэхгүй алга болсон гэдэг.
Хэрэв банкны сонгодог дээрэм гээд аваад үзвэл хамгийн том нь 1987 оны 7 дугаар сарын 12-нд Лондон дахь Knightsbridge банкинд болсон дээрэм юм. Хоёр гэмт этгээд өөрсдийн хайрцгийг шалгаж үзэх нэрээр тус банкны депозитарийн /тусгай агуулах/ байранд нэвтрэн орсон байна. Харуулын анхаарамжгүй байдал зэвсэгтэй нэвтрэх боломжийг дээрэмчдэд олгосноор хамгаалалтаа саармагжуулсан нь энэ. Дээрэмчид харилцагч, үйлчлүүлэгчдийн хайрцагнуудыг онгойлгож 112.9 сая долларыг гаргаж авчээ. Тэд өөрсддөө саад учруулахгүйн тулд “Депозитарын байр түр хаалттай” гэсэн бичээсийг орох хаалганд нь өлгөсөн байжээ.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...