ОХУ-ын хуурай замын цэрэг 2020 он гэхэд 70 хувь нь шинэ зэвсэгтэй болно
- schedule 2014 оны 10 сарын 1
- chat_bubble 0
ОХУ-ын Хуурай замын цэрэг өөрчлөн сайжруулсан Т-72Б3 танкууд , түүнчлэн хуягт тээвэрлэгч БТР-82А, явган цэргийн байлдааны машин БМП-3, өөрчлөн сайжруулсан БМП-2 зэрэг байлдааны техникүүдийг зэвсэглэлдээ авна гэж ОХУ-ын хуурай замын цэргийн ерөнхий командлагч хурандаа-генерал Олег Салюков мэдэгдлээ.
МОСКВА, 10-р сарын 1 — РИА Новости. ОХУ-ын Батлан хамгаалах яам 2020 оноос өмнө хуягт танкийн шинэ техник 11 мянга гаруй нэгжийг, түүнчлэн байлдааны авто машин барагцаалвал 14 мянгыг худалдан авч иж бүрдэл болгохоор төлвлөж байгаа бөгөөд ингэснээр Хуурай замын цэргийн /ХЗЦ/ 70 хувь нь орчин үеийн зэвсэглэлтэй болно гэж ОХУ-ын ХЗЦ-ийн ерөнхий командлагч, хурандаа генерал Олег Салюков энэ Лхагва гарагт сэтгүүлчдэд мэдэгдлээ.
“Дээд ерөнхий командлагчийн шийдвэрийн дагуу 2020 оноос өмнө ХЗЦ-ийн 70% нь орчин үеийн загвар хийцийн зэвсэглэл болон байлдааны техникээр иж бүрэн зэвсэглэгдэх болно. Нийлбэр дүнгээрээр 5 мянга гаруй шинэ, 6 мянган сайжруулсан загварын хуягт танк болон, байлдааны техникүүд, түүнчлэн ойролцоогоор 14 мянган байлдааны автомашинтай болно” гэж тэр хэлжээ.
Салюковын хэлснээр танкийн биатлоны тэмцээнд өөрийнхөө гаргууныг харуулсан Т-72Б3 танкууд, түүнчлэн хуягт тээвэрлэгч БТР-82А, явган цэргийн байлдааны машин БМП-3, сайжруулсан БМП-2 зэрэг техникийг ОХУ-ын Хуурай замын цэрэг хүлээн авах аж.
Түүнээс гадна 2010 онд Батлан хамгаалах яамны өмнөх удирдлагыг шүүмжлэлд өртүүлдэг байсан явган цэргийн байлдааны БМП-3 машины худалдан авалтыг шинэчилж байгаагаа Хуурай замын цэргийн ерөнхий командлагч дурдахдаа: “БМП-3-ын худалдан авалт шинэчлэгдэнэ, дараа оноос тэдгээрийг Хуурай замын цэргийн анги нэгтгэлүүдэд /батальон нэг бүрээр/ иж бүрэн нийлүүлэлдэг байхаар төлөвлөж байна” гэжээ.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...