Жүжигчин Ц.Алдармаа, Д.Оюунтуул нарын шүүх хурал боллоо
- schedule 2014 оны 10 сарын 1
- chat_bubble 0
“Шинэ үе” продакшны жүжигчид хоорондоо муудалцаж бие биенээ түлсэн гэх мэдээлэл өнгөрсөн тавдугаар сард гарч олныг цочроосон. Хэргийг тодруулбал "Шинэ үе" продакшн аялал тоглолтоор Орхон аймагт явж байхдаа хамтлагийн эмэгтэй жүжигчид болох жүжигчин Ц.Алдармаа, Д.Оюунтуул нар маргалдсаны улмаас бие бие рүүгээ буцлам халуун ус цацан нэгэндээ хүнд гэмтэл учруулсан юм.
Уг хэргийн шүүх хурал нэлээд хойшилсны эцэст өнөөдөр буюу аравдугаар сарын нэгны өдрийн өглөөний найман цагт эхэлсэн боловч шүүхийн шинжээч, өмгөөлөгч нар ирээгүй нь улмаас шүүхийн бүрэлдэхүүн дутуу хэмээн хойшилсон байна. Шүүх хуралд шүүгдэгчид болох Ц.Алдармаа, Д.Оюунтуул болон "Шинэ үе" продакшныхан бүрэн бүрэлдэхүүнээрээ ирсэн байна.
Эх сурвалж: WWW.CHUHAL.MN
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...