Солонгосын ЭСЯ сэрэмжлүүлэг гаргажээ
- schedule 2014 оны 10 сарын 1
- chat_bubble 0
Солонгосчууд луйвардсаар, ЭСЯ нь сэрэмжлүүлсээр байна
Азийн зуны спортын XVII наадам БНСУ-ын Инчён хотод 12 дэх өдрөө үргэлжилж байна.
Уг тоглолтын үеэр кохион байгуулагч Солонгосын тамирчныг илт дэмжиж эсрэг тамирчныг ялалтыг Солонгосын тамирчинд өгөх явдал маш ихээр гарч байна. Жишэээ нь, Ираны сонгомол бөхийн, Энэтхэгийн боксчин, манай Төгсцогтын ялалтыг улайм цайм луйвардаж Солонгосын тамирчинд ялалт өгсөн зэрэг оллн жишээ бий.
Төгсцогтын тоглолтын талаар тэмцээнийг зохион байгуулах хороонд тавьсан Монголын баг тамирчдын гомдлыг кохион байгуулагчын зүгээс хүлээн аваагүй.
Энэ асуудалтайгаар холбоотойгоор Монгол Улсад суугаа БНСУ-ын Элчин сайдын яамны сайт дээр өнөөдөр үдээс хойш Монгол улсад суугаа иргэдэдээ сэрэмжлүүлэг гаргасан байна. Монгол Улсад амьдарч буй солонгос иргэдэдээ хандаж "Азийн наадамтай холбоотой үүссэн маргааны талаар дурдаад шаардлагагүй бол орой үдэш гарахгүй байх, ресторан, бааранд орж хооллохгүй байх, ганцаараа явахгүй байх" гэж анхааруулжээ.
Дөрвөн жилд нэг удаа болдог Азийн наадамд Монголын баг тамирчид урьд өмнө оролцож байгаагүй өндөр амжилттай оролцож байгаа билээ. Харин Монгол багийн далбааг буруу байрлуулсан, Монгол Улсын эрэгтэй сагсан бөмбөгийн багийг Хятадын харьяа гэж ануудрч бичсэн, жүдо бөхийн тамирчдын хоолонд бохир зүйл байсан зэрэг гомдлыг тэмцээнийг зохион байгуулах хороонд илгээсэн билээ.
Мөн өнөөдөр Улаанбаатарын цагаар 14,50-д боксын эрэгтэйчүүдийн 56 кг-ын хүрэл медалийн төлөө Монгол Улсын Гавьяат тамирчин Н.Төгсцогт БНСУ-ын боксчин Хам Сангмюнг нар тулалдсан. Энэхүү тулаанд Н.Төгсцогт илүү байсан ч тэмцээнийг зохион байгуулж буй орны тамирчин ялалтыг авсан нь тухайн ордонд байсан дотоод, гадаадын олон төлөөлөгчид эсэргүүцлээ илэрхийлж байсан. Энэхүү тоглолтыг эргэж харахыг хүссэн ч зохион байгуулагчдын зүгээс шүүгчдийн шийдвэрийг хэвээр үлдээсэн юм. Тиймээс Монголд суугаа иргэдэдээ тус улсын зүгээс сэрэмжтэй байхыг анхааруулжээ.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...