Алтан утсаар урласан хаш хувцас
- schedule 2014 оны 9 сарын 30
- chat_bubble 0
Дээл хувцасны голлох материал ихэвчлэн хөвөн болон маалинган даавуу эсвэл торго байдаг бол Хятадын түүхэнд алт болон хаш чулуугаар хувцас хийж байсны нэг нотолгоо нь “Алтан утаст хаш хувцас” юм.
Хань улсын хаад ихэс хаш чулуу хүний цогцосыг ялзарч муудахаас хамгаалах увидастай гэдэгт итгэдэг байсан ба хашийг нэр төр, эрх мэдлийн бэлэг тэмдэг болгон үздэг байжээ. Иймээс ч хашаар нас барсны дараа өмсөх хувцас хийдэг, ингэхдээ дөрвөн өнцөгт олон ширхэг хашийг алт, мөнгө эсвэл зэс утсанд сүвлэн хэлхэж хувцас хийдэг ба үүнийгээ "Алтан утаст хаш хувцас", "Мөнгөн утаст хаш хувцас", "Зэс утаст хаш хувцас" гэж нэрлэдэг байв.
1968 онд Хэбэй мужийн Маньчэн орчмын Хань улсын үеийн булшнаас хоёр зах алтан утаст хаш хувцас олдож дэлхий дахинд эртний хаш хувцсыг анх удаа харуулсан юм. Энэ хоёр хаш хувцасны эзэд нь баруун Хань улсын (МЭӨ206—МЭ25) Жуншань Хунтайж Зин Ван Лю Шэн болон түүний эхнэр Доу Вань нар юм.
Гадна талаас нь харахад хаш хувцасыг хүний биеийн хэлбэрээр хийсэн байх ба толгойн баг, дээл, өмд, бээлий болон гутал гэсэн таван хэсгээс бүрдэнэ. Бүх хэсгийг жижиг хашаар хийсэн байх ба тэдгээр хашнуудын хэмжээ, хэлбэр ийг хүний биеийн өөр өөр хэсэгт тааруулан хийдэг байна. Ихэнх хаш нь тэгш өнцөгт болон дөрвөлжин байх ба цөөн хэсэг нь трапицан, гурвалжин, олон өнцөгт хэлбэртэй байдаг. Хашийн ширхэг тус бүрийн өнцөгт нүхэлж, нүхээр алтан утсаар сүвэлж хооронд нь холбож хийсэн байна.
Лю Шэнгийн хашин хувцас нилээд том, урт нь 1.88 метр, нийт 2498 ширхэг хаш, 1100 гр алтан утаснаас бүтсэн байна. Доу Ваны хашин хувцас нь ялимгүй бага, урт нь 1.72 метр, нийт 2160 хэсэг хаш, 700 гр алтан утаснаас бүтнэ. 2000 гаруй жилийн тэртээх Хань улсын үед урласан энэхүү гайхалтай уран хаш хувцас нь тухайн үеийн гар урлал гайхалтай өндөр түвшинд хөгжсөн байжээ гэдгийг харуулж байна.
Үнэндээ эртний сурвалжит гэр бүлийн "Бие цогцосоо мөнхлөх" хүсэл нь боломжгүй зүйл гэдэг нь ойлгомжтой юм. Гурван улсын үед (220—280) хаш хувцас өмсүүлэх явдлыг хориглосон зарлиг гарсан юм.
www.chinese.cn
Найруулагч: Банди
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...