Кэмерон Их Британчуудыг Европын холбооноос гарахаар саналаа өгөхийг уриалж байна
- schedule 2014 оны 9 сарын 30
- chat_bubble 0
Нэгдсэн Вант улсын Ерөнхий сайд Дэвид Кэмерон Их Британыг Европын холбоо/ЕХ/-ноос гарах ёстой гэж үзэж байгааг The Guardian.дамжуулж байна. Улсаа ЕХ-оос гарсны дараа Европтой “илүү нягт холбоотой” болгох нөхцөлийг хангана гэж тэрээр тэмдэглэн хэлжээ.
2015 онд болох парламентын сонгуульд консерватив нам ялсан тохиолдолд Нэгдсэн Вант улсын иргэдэд Европын холбооноос гарахын төлөө саналаа өгөхийг сануулж Их Британид ЕХ-ны гишүүнчлэлийн асуудлаар шууд санал хураалт явуулна гэж Д.Кэмерон мэдэгдлээ.
Консерватив-парламентч асан Марк Реклесс тусгаар тогтнолын намд элссэн, консерватив намын гишүүн Брукс Ньюморк тус намын гишүүнээс дуулиантайгаар огцорсон зэрэг намын доторхи будлианыг эс хайхран зөвхөн консерватив засгийн газар л “Бахархаж болох хүчирхэг Британыг байгуулах” чадвартай гэдэгт Ерөнхий сайд итгэлтэй байна.
Ерөнхий сайд өмнө нь ВВС1 радиод өгсөн ярилцлагадаа Их Британиийг ЕХ-оос тусгаарлах нь тус улсад ашигтай хэмээн мэдэгдэж байсан билээ.
“ Их Британи Европын холбооноос гарах нь манай оронд ашиггүй байсансан бол би тусгаарлах тухай асуудлыг сөхөхгүй байх байлаа. Би тэмцэгч хүн, эх орноо хайрлах үүднээс л би энэ бүхнийг хийж байгаа юм... Манай үндэстэн хүчирхэг, бардам, өөрөө өөрийгөө удирддаг байхын тулд би үүнийг хүсч байна”-гэж Кэмерон хэлжээ.
Нэгдсэн Вант улс Европын холбооноос гарах тохиолдолд ЕХ-ны тэргүүнүүдтэй хөрөнгө мөнгө, бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний хүрээ, ажиллах хүч гэсэн дөрвөн үндсэн чиглэлд дээд зэргийн харилцан ашигтайгаар нягт хамтран ажиллах тохиролцоонд хүрч чадна гэж энэ улс төрч тэмдэглэж байна.
Их Британы Ерөнхий сайд түүнчлэн ЕХ-г шинээр байгуулах, тухайлбал холбооны доторхи хүн амын шилжин суурьших дүрэм журмыг чангаруулахыг шаардаж байгаа аж.
Их Британи Европын холбооны гишүүн боловч евро бүс болон Шенгений бүсд ордоггүй.
Орчуулсан Я.Жанчив
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...