16 хэл мэддэг хүн хэл сурахад тань зөвлөж байна
- schedule 2014 оны 9 сарын 30
- chat_bubble 0
16 ХЭЛ МЭДДЭГ ХҮНИЙ 10 ЗӨВЛӨГӨӨ
Амьдрал дээр бие дааж 16 хэл сурсан орчуулагч эмэгтэйн нийтлэлтэй тааралдаад би гайхаж хоцров. Ердийн хүний толгойд “За тэгээ л биз” л гэсэн бодол юуны өмнө харван орж ирнэ. Гэвч Като Ломб химич мэргэжилээ үл харгалзан, 8 хэлээр төвөггүйхэн орчуулга хийчихдэг дэлхийн анхны синхрон орчуулагч, бүхэлдээ бол 16 хэл дээр ажилладаг, ойлгодог хүн гэдгийг Википедиа баталж байна. Түүнд яригчийнхаа /харилцагчийнхаа/ дууг хураах диктофон, диск ч байсангүй, орчуулгын скайп /skype/ ч байсангүй, хэлний сургууль соёл ч байсангүй ...тэгвэл яаж?
Тэр эмэгтэй өөрийнхөө “Би хэл хэрхэн судалдаг вэ?” гэдэг шилдэг борлуулалттай номондоо хэл сурахад зориулсан тун ч энгийн 10 дүрмийг томъёолжээ.
1. Хэлээр өдөр бүр заавал хичээллэх хэрэгтэй! Булчингаа хөгжүүлэхэд спортын зааланд хичээллэдэг шиг л системтэй дасгал хийх хэрэгтэй. Шинэ үг хэллэгийг унших юмуу давтахад дор хаяад 10-15 минут гаргаж бай.
2. Хэрэв хэл сурах хүсэл чинь дэндүү сулраад эхэлбэл өөрийнхөө хийж чадах үйлдлүүдийн дарааллыг бодож ол. Жишээ нь: жаахан хичээллээд, дараа нь бага зэрэг хөгжим сонсох, түр завсарлаж салхинд зугаалах, гэх мэт.
3. Хам сэдэвтэй нөхөрлө. Ганц үгээр хэзээ ч бүү хөөцөлд, зөвхөн хам сэдэвтэй нь судал! Жишээ нь, хэрэв та «strong wind» гэсэн илэрхийллийг тогтоосон байлаа гэхэд энэ 2 үгний нэг нь нөгөөгөө ой санамжинд чинь өөрийн эрхгүй /автоматаар/ татна.
4. Ном, сурах бичгүүд, дэвтрүүдийнхээ сул зай талбайд бэлэн хэлцүүдийг бичиж тэмдэглэн үг яриандаа тэднийг хамгийн ихээр хэрэглэхийг хичээх нь ашигтай.
5. Нүдэнд туссан зар сурталчилгаа, дууны бадаг, яриа, сонины нийтлэлийн нэр гээд юу л харагдана БҮГДИЙГ нь оюун ухаандаа утгачлан орчуулаад бай. Хүнд биш, бас ашигтай!
6. Цээжилж сурах нь ашигтай шүү! Тэгэхдээ зөвхөн 100 хувь зөв гэж үзсэн, багшаар урьдчилан засагдсан зүйлүүдийг л цээжлэх хэрэгтэй!
7. Хэрэглэхэд бэлэн болчихсон хэлцүүд, зүйр үгнүүдийг бичиж аваад ой санамждаа ойрхон хадгалж ав.
Жишээ нь: “I am only pulling your leg”( Би хорыг чинь хөдөлгөөд өгнөө)
8. Ямарч гадаад хэлийг судлахдаа би зүгээр л дэвтэртээ дасгал /бичиж сурна/ хийнэ, бас багшийгаа сонсоно ярьж сонсох замаар/ гэх маягаар тусгаарлагдмал байдалтай байж болохгүй. Кино үз, ном сонин унш, интернет дэх англи хэлтэй найзуудтайгаа харилц! Като Ломбын хувьд орос хэлийг Гоголийн “Амьгүй албат” зохиолоос, мөн томоохон толь бичгээс эхлэн судалжээ.
9.Алдахаас бүү ай. Харин засварлаагүй алдаанаас айж бай! Юуг ч, хэзээ ч шалгалгүй бүү орхи.
10. Юуг ч үл хайхран өөртөө итгэлтэй бай, та хэлийг сурахдаа л сурна!
Эцэст нь, Като Ломб 86 настайдаа 54 настай найзтайгаа уулзаад: “Стив, чи ямар залуухан байна аа! Хичнээн ч хэл сурах, төдий чинээн он жилүүд өмнө чинь байна шүү” хэмээн түүний амьдралыг нь шийдвэрлэсэн онч үгийг хэлсэн гэдэг.
Я.Жанчив
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...