ХААХ
АВТО ЗАМД 27.5 ТОНН ДАВС, 123.5 ТОНН БОДИС ЦАЦСАН БАЙНА
“ХОЁРДУГААР ТӨРӨХ ЭМНЭЛЭГ”-ИЙН ГАЗРЫН АСУУДЛЫГ ХУУЛИЙН ДАГУУ ШИЙДВЭРЛЭХЭЭР АЖИЛЛАЖ БАЙНА
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: ЗАЛИЛАХ ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДСЭН БАЙЖ БОЛЗОШГҮЙ 10 ДАНС
УУЛЫН ЗАМ БОЛОН НАЛАЙХЫН ЗАМААР ЗОРЧИХГҮЙ БАЙХЫГ АНХААРУУЛЖ БАЙНА
УОК: ГҮНТИЙН ДАВААНЫ ХӨДӨЛГӨӨНИЙГ ХЯЗГААРЛАСАН
Гайхамшигт хүмүүсийн гайхам баримтууд
- schedule 2014 оны 9 сарын 30
- chat_bubble 0
Манай гарагийн суут хүмүүсийн тухай сонирхолтой баримтуудаас
- А.Македонский жанжин 30000 цэргээ нүүр царайгаар нь таньдаг байжээ.
- Э.Гаон гэгч нэгэн хүн уншаад өнгөрсөн 2500 номоо үг үсгээр нь санадаг байжээ.
- Хараагаа бүр мөсөн алдсан уран барималч Л.По 100 гаруй гайхамшигт бүтээлээ тэмтэрч хийжээ.
- Археологч Р.Шлиман уйгагүй дасгалжих замаар ээлжит гадаа хилээ 6-8 долоо хоногт сурчээ.
- Сохор, дүлий, хэлгүй Скороходова дунд, дээд боловсрол олж сэтгэл зүйн асуудлаар эрдмийн зэрэг хамгаалж ном бичиж байжээ.
- А.Эйнштейн сургуульд байхдаа физикийн хичээлд хоёр /муу/, математикийн хичээлд гурав /дунд/ авдаг байжээ.
- Их зохиолч Н.Гоголь сургуульд байхдаа ердөө л дунд авахаар найруулан бичдэг байжээ.
- Людвиг Ван Бетховен насан эцэслэлтлээ үржүүлж чаддаггүй байжээ.
- Зохиолч И.Гончаров 40 насандаа л уран зохиолын амжилтад хүрчээ.
- Хөгжмийн зохиолч Р.Вагнер 20 хүрсэн хойноо л нотлон бичдэг болжээ.
- Өнгөлгөөний өндөр мэргэжлийн мастер хүн 0.6 микроны алдааг ялгаж мэддэг байна.
- Сүлжмэлийн мастер хар өнгө дотроо 100 хүртэлх өнгийг ялгаж чаддаг байна.
- Мэргэжлийн зураач адилсган зурсан зүйлийнх нь хувь хэмжээ 0.006-аар зөрснийг ялгаж мэддэг байна.
- В.Моцарт Ватиканд Аллегрийн олон хоолойн найрал аялгууг ганцхан удаа сонсоод нэг шөнийн дотор уг бүтээлийг нот нотоор нь яг хуулбарлан буулгасан байна.
- Профессор А.Любищев цагаа байнга төлөвлөдөг байсныхаа ачаар ойролцоогоор 12000 мянган хуудсаар хэмжигдэх тал бүрийн олон тооны ном туурвижээ.
- Демосфен агуу их илтгэгч болохоосоо өмнө хэл ярианы гажигтай, дуу султайдаа шаналдаг ичимхий нэгэн байжээ.
- Ийм, тийм гэсэн томьёог иш татаж чаддахгүй байх явдал Нобелийн шагналт физикч Э.Резерфордод байнга тохиолддог, түүгээр барахгүй нийтийн лекцийн үеэр ч гардаг байжээ.
- Ньютон өөрийнхөө бүтээлүүдэд өмнөх үг бичихдээ 72 настай байжээ.
- Гёте 50 настайгаасаа хойш гол бүтээлүүдээ бичжээ.
- Гүн ухаантан Б.Фуллер: “Би 70 жил амьдарчээ. Энэ бол 600 мянган цаг юм. Үүнээс 200 мянгыг нь би унтаж өнгөрөөсөн, 100 мянга нь идэж уух, эрүүл мэндээ сэргээхэд явчихаж, 200 мянган цагийг би сурах, хөдөлмөрлөхөд зарцуулсан байх юм. Үлдсэнээс нь 60 мянган цагийг нь би замд өнгөрүүлжээ. Ингэхлээр үлдсэн нь барагцаалбал ердөө л 40 мянган цаг байх бөгөөд, энэ нь миний чөлөөт цаг байсан гэвэл өдөрт 1.5 цаг болж байна” гэжээ
Я.Жанчив
0
хуваалцсан
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна...
Уншиж байна ...
Бүх пост уншигдсан байна...