Анагаах ухааны 10 сонирхолтой баримт
- schedule 2014 оны 9 сарын 30
- chat_bubble 0
1. 1980 онд хамгийн их биеийн халууныг хэмжжээ. Вашингтон муж улсын Атланта хотын оршин суугч Уилли Жонсыг эмнэлэгт хүргэгдэн ирэхэд нь биеийнх нь халуун 46.5!!! градуст хүрчээ. Аз болоход түүнийг гай зовлон тойрон өнгөрч 24 хоноод эмнэлгээс гарсан гэдэг.
2. 1994 оны 2 дугаар сарын 23 нд эмч нар бас нэг эвгүй зүйлтэй тулгарсан нь Канадын оршин суугч охин 2 настай Карли Козолофскийн биеийн халуун 14.2 градус хүртэл унасан явдал бөгөөд энэ нь биеийн халууны хамгийн доод хэмжээ болжээ. Гэрийнх нь хаалга санамсаргүй хаагдсан учраас нялх охин (-22) градусын тэсгэм хүйтэнд бүхэл бүтэн 2 цаг байснаас энэ явдал үүдсэн гэнэ
3. Дуу алдуулам бас нэг баримт бол: 42 настай эмэгтэйн ходоодноос 2,533 гадны биетийг гаргасан явдал юм. Сүлбээр зүү гэхэд л 947 байсан гээд бодчих. Гэтэл энэ эмэгтэйн хэвлийн тус газарт тийм ч хүчтэй биш өвдөх төдийхөн зовиур байсан гээд байвал яахав ...
4. Хүний ходоодноос гаргаж авсан хамгийн хүнд жинтэй зүйл бол 2.35 кг жинтэй бөөгнөрсөн үс байсан ажгуу. Үнэн хэрэгтээ бол трихофагия хэмээх өвчин байдаг агаад түүгээр өвчилсөн хүн үс иддэг юмсанж.
5.Зимбабве улсын нэгэн оршин суугч хамгийн олон тооны эм уужээ. Тэр 21 жилд 565,939 ширхэг эм бэлдмэл хэрэглэсэн гэнэ.
6. Их Британийн оршин суугч Сэмюэл Дэвидсон хэмээх нэгэн хүн хамгийн олон тарилга хийлгэжээ. Энэ хүн бүхий л амьдралынхаа туршид хамгийн багадаа 78,900 удаа тариулсан аж.
7. АНУ-ын оршин суугч Чарльз Йенсен гэдэг хүн 1954-1974 онуудад биенд нь шинээр үүсэн гарч ирээд байдаг зүйлийг зайлуулуулахаар 970 удаагийн мэс ажилбарыг даван туулсан гэнэ.
8. Хамгийн урт удаан гэж бүртгэгдсэн мэс ажилбар 96 цаг үргэлжилжээ. Өндгөвчний киста авахаар энэ мэс заслыг хийсэн байна. Эмэгтэйн биеийн жин мэс засал хийхээс өмнө 280 кг байсан бол хийлгэснийхээ нь дараа 140 кг жинтэй болжээ.
9. Дэлхийд хамгийн удаан зүрхний зогсолтыг даван гарсан хүн бол Норвегийн иргэн Ян Ревсдал юм. 12-р сард загасчилж явсан тэрээр завиныхаа тавцангаас унасан бөгөөд биеийнх нь халуун дөнгөж 24 градустай болоход зүрх нь дийлэхээ больж бүтэн 4 цаг зогсчээ. Гэсэн хэдий ч цусны эргэлтийн аппарат залгахад тэрээр засал авсан байна.
10. Дэлхий дахинд зүрхний хамгийн хүнд хэт ачааллыг даван гарсан хүн бол авто уралдаанч Дэвид Перли юм. Тэрээр 1977 онд болсон авто уралдааны үеэр ердөө л 66-хан см хэмжээ бүхий алхам газарт хурдаа 176 км/цагаас 0 км/цаг хүртэл нь гэнэт бууруулах үеэр осолд орсон байна. Түүний биед үзлэг хийхэд янз бүрийн 29 хугарал, 3 мултрал илэрчээ. Харин мэс заслийн үед түүний зүрх нь дийлэхээ больж 6 удаа зогсож байсан байна.
Орчуулсан Я.Жанчив
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...