Монгол охинд туслах хөдөлгөөн Бээжинд өрнөж байна
- schedule 2014 оны 9 сарын 29
- chat_bubble 0
Цусны цагаан бөөмийн маш ховор төрлийн өвчнөөр шаналж буй 18 настай Өвөр Монгол охины амийг аврах нэг сая юань цуглуулах ажил Бээжингийн монголчуудын дунд өрнөж байна.
Өвөр Монголын жирийн малчны охин Сурнаа Бээжиндэх Төвийн үндэстний их сургуулийн монгол хэл утга зохиолын салбарын хоёрдугаар курсийн оюутан юм. Түүнийг эмчлүүлэхийн тулд Тунляо хотын Хүрээ хошуунд амьдардаг аав ээж нь орон гэрээс эхлээд үнэтэй цайтай бүхнээ зарсан ч охиных нь эмчилгээний зардалд хүрэхгүй байгаа аж. Энэ гэр бүлд туслахаар Бээжинд амьдарч байгаа Монгол Улсын иргэд болон Дундад улсын монгол үндэстнүүд олон арга хэмжээ зохион байгуулж байна.
Түүний нэг нь Бээжин хотын "Наран хун" залуучуудын сайн үйлсийн төлөөх байгууллагаас Бээжин дэх монгол дуучид, уран бүтээлчдийг уриалан 9 дүгээр сарын 27-нд Сурнад туслах хандивын тоглолт хийхээр болжээ. Тоглолт Бээжингийн "Бөртө чоно, гоо марал" ресторанд болох бөгөөд тус рестораныхан энэ оройны бүх орлогоо охинд хандивлахаа мэдэгджээ.Хандивыг Хятадын Тариалангийн банкны 6228210010015829118 тоот дансанд цуглуулж байгаа юм.
Хөххот Б.Занданхүү
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...