Компьютерийн хулгана хэрхэн бүтсэн тухай сонирхолтой түүх
- schedule 2014 оны 9 сарын 25
- chat_bubble 0
Стэнфордын их сургуульд компьютерийн хулганыг анх бүтээсэн Дуглас Энгельбартыг түүний түүхэн эцэг нь гэж үздэг. Гэхдээ тэр үеийн хулганы дүр төрх нь өнөөдөр бидний хэрэглэж байгаагаас мэдээж арай өөр. Ширээн дээгүүр дугуйгаараа өнхөрдөг энгийн модон хайрцаг нь өнхрөлтийнхөө тоон мэдээллийг комьпютерт өгснөөр дэлгэц дээрх курсорыг удирддаг байжээ.
Лабортортоо нам шигдсэн Дуглас сүүлтэй хулганатай ихээхэн төстэй энэхүү төхөөрөмжид хэн ийм нэр хайрласныг ч санадаггүй байна. Дугласын үзэл санааг нэвт шингээсэн хулганыг түүнтэй хамт ажилладаг байсан аспирант Билл Инглиш гардан хийжээ. Компьютерийн хулганы программ хангамжаар ажиллаж байсан Жеф Рулифсон арай хожуу тэдэнтэй нэгдсэн гэдэг. Тэртээ 1968 онд тэр үеийн хулганы байж боломгүй боломжийг харуулсан кино фильм одоо хүртэл Стенфордод хадгалагдаж байдаг ажээ. Хачирхалтай нь тэр үеэс хойш Энгельбартын нэр хаана ч дурдагдаагүй байна.
Ийм их нэр төртэй, ухаантай Дуглас нь Билл Гейтс шиг баян байж болох шүү дээ. Хулганын эцэг тэрээр 68 онд ажил олгогчоосоо авсан 10 мянган доллароо цөмийг нь зуслангийн байшин барихад зарцуулчихжээ.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...