Алтны үнэ унасаар байна
- schedule 2014 оны 9 сарын 23
- chat_bubble 0
Даваа гаригт дэлхийн зах зээл дээрхи алтны үнэ оны эхэнд байсан хэмжээндээ хүртэл буюу унц нь 1200 ам. долларын түвшинд ойртотлоо унасан байна. Хөрөнгө оруулагчид түүний үнэ дахин өсөх үндэслэлийг олж харахгүй байгаа тул алтанд хөрөнгө оруулахаа багасгаж байна.
Энэ өдрийн худалдаа эхлэхэд гарсан үнийн бууралт нь алтны үнийг жилийн эхнийх нь хэмжээнд аваачихад хүргэжээ.
Bloomberg –ийн мэдээлж байгаагаар спот-зах зээл дээр 0.6% -иар буурч унц нь 1208 ам. доллар болтлоо унасан нь энэ оны 01-р сарын 02-ны өдрийн хамгийн бага хэмжээ юм. Гурван долоо хоногт үнэ нь 6.3% унасны дотор зөвхөн сүүлийн 4 өдрийн бууралт 2.2% болж байна.
Үнэт металлын үнийн энэхүү ээлжит уналт өнгөрсөн долоо хоногийн дундуур АНУ-ын Холбооны нөөцийн системийн хурлын дүн зарлагдмагц л эхэлсэн байна.
Уг хурал дээр тооцооны тавил нь тэг орчмын / 0.00-0.25%/ түвшинд хадгалагдаж байжээ. Үүний зэрэгцээгээр нээлттэй зах зээлийн хороо тоон хөнгөлөх хөтөлбөрийнхөө хэмжээг сард 10-15 тэрбум доллар хүртэл бууруулах шийдвэр гаргасан байна.
10-р сард үнэт цаасны худалдалдаа сүүлчийн удаа явагдана. “Холбооны нөөцийн системийн мэдээллийн дараагаар, түүнчлэн АНУ-ын хүчирхэг эдийн засгийн үзүүлэлтийг аваад үзсэн ч буцаж өсөхөд хүнд болно.
Дэмжлэг туйлын сулхан байх учраас үнэ 1200 ам. доллар хүртлээ унах магадлал өндөр байна” гэж Reuters агентлаг Сингапур дахь үнэт металлын худалдаа эрхлэгчийн үгийг иш татаж байна.
Ийм нөхцөлд алтанд хөрөнгө оруулах эрэлт огцом буурах болно. Өнгөрсөн баасан гаригт дэлхийд томоохонд ордог SPDR Gold Trust-ын биет нөөц бараг 800 тонн-оос 764.4 тонн хүртлээ буурсан байна. Долоо хоногт сангийн актив 12 тонн-оор буурчээ. Алтны хөрөнгө оруулалтад чиглэгдсэн ихэнх биржүүдийн дүгнэлтийг ажиглахад ийм байна. Bloomberg агентлагийн мэдээлж байгаагаар тийм сангуудад харьяалагддаг активууд өнгөрсөн долоо хоногт бараг 20 тонн-1696 тонн хүртлээ буурсан байна хэмээн ОХУ-ын www.finance.rambler.ru сайтад Виталий Гайдаев мэдээлжээ.
Орчуулсан Я.Жанчив
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...