Манай жудочид 7 медаль хүртлээ
- schedule 2014 оны 9 сарын 22
- chat_bubble 0
17 дахь Азийн наадам Инчеон-2014 манай жудочид амжилтаар дүүрэн оролцлоо. Монголын жудочид түүхэн амжилтаа үзүүлэн одоогоор 2 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль авлаа. Зарим жингийн барилдаан дуусагүй байгаа тул нэмж медаль авах нь тодорхой.
Алтан медаль - Эрэгтэйчүүдийн 66кг-д Даваадоржийн Төмөрхүлэг, эмэгтэйчүүдийн 48 кг-д Мөнхбатын Уранцэцэг.
Мөнгөн медаль - эрэгтэйчүүдийн 60 кг-д Ганбатын Болдбаатар, 73 кг-д Ганбаатарын Одбаяр
Хүрэл медаль - эрэгтэйчүүдийн 81-кг-д Нямсүрэнгийн Дагвасүрэн, эмэгтэйчүүдийн 57 кг-д Доржсүрэнгийн Сумъяа, 70кг-д Цэнд-Аюушийн Наранжаргал
Мөн манай мэргэн буудагч эмэгтэйчүүд 10 м-ийн хийн гар бууны дасгалд багаараа /Отрядийн Гүндэгмаа, Цогбадрахын Мөнхзул, Төмөрчөдөрийн Баярцэцэг/ хүрэл меадль хүртлээ.
Ингэснээр манай улс 2 алт, 2 мөнгө, 4 хүрэл нийт 8 медальтайгаар БНХАУ, БНСУ, Японы дараа 4-р байранд бичигдэж байна.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...