Twitter, Microsoft-ын төлөөлөлтэй уулзав
- schedule 2014 оны 9 сарын 22
- chat_bubble 0
Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд С.Бадрал, Гадаад харилцааны сайдын зөвлөх О.Машбат нар Twitter компаний Олон нийтийн бодлого хариуцсан дэд ерөнхийлөгч К.Кровэлл болон Microsoft компанийн Олон улсын худалдаа стратеги хариуцсан Ахлах захирал Дороти Дворскин нартай 9 дүгээр сарын 19-ний өдөр Вашингтон хотноо уулзав.
Уулзалтын үеэр Элчин сайд С.Бадрал Засгийн газар хоорондын Онлайн эрх чөлөө эвслийг Монгол Улс тэргүүлж байгаа талаар танилцуулж, интернет эрх чөлөө, ардчилалын үнэт зүйлийг сурталчлах, мэдээллийн технологийн салбарт хэрхэн хамтарч ажиллаж болох талаар санал солилцов.
Мөн 2015 оны 5 дугаар сард Улаанбаатар хотноо болох Онлайн эрх чөлөө эвслийн Сайд нарын бага хуралд оролцож, тус тусын компанийн тусгай арга хэмжээ зохион байгуулахыг урьсанд К.Кровэлл, Д. Дворскин нар нааштай хүлээн авав.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...