Усан спорт сургалтын төвийн дулааны шугамыг засварлана
- schedule 2014 оны 9 сарын 18
- chat_bubble 0
Нийслэлийн Засаг дарга “Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын ажлыг зохион байгуулах тухай” А/764 дугаар захирамж гаргалаа.
Захирамжаар нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд хэрэгжүүлэх шаардлагатай орон сууцны хорооллын доторх инженерийн шугам сүлжээний шинэчлэлтийн ажил болон Усан спорт сургалтын төвийн гадна дулааны шугамын засварын ажлыг жагсаалтыг гаргалаа. Орон сууцны хорооллын доторх инженерийн шугам сүлжээний шинэчлэлтийн ажилд шаардлагатай 292 042 285 төгрөгийн 269 870 018 төгрөгийг нийслэлийн 2014 оны төсвөөс санхүүжих орон сууцны хороолол доторх гадна дулаан, ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээний өргөтгөл, шинэчлэлтийн ажлын тендерийн хэмнэлтийн хөрөнгөнөөс гарган гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, 22 172 267 төгрөгийг орон сууц нийтийн аж ахуйн их засварын хөрөнгөнөөс гаргахыг Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газарт үүрэг болголоо. Харин Усан спорт сургалтын төвийн гадна дулааны шугамын засварын ажилд 111,5 сая төгрөг зарцуулахаар боллоо
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...