Америкийн цагдаагийн тухай сонирхолтой баримтууд
- schedule 2014 оны 9 сарын 17
- chat_bubble 0
- АНУ-ын муж улс бүр өөрийн цагдаагийн газартай байдаг. Мэдээж тэдгээр нь хараат бус. Иймээс “АНУ-ын цагдаа” гэсэн нэр томьёо нь америкийн хууль хамгаалагчдад нийтлэг хэрэглэгдэх боломжгүй.
- Цагдаагийн газар бүхэн нь өөр өөрийн бүтэцтэй. Муж улс тус бүртээ ялгаатай. Гэлээ ч гэсэн төсөөтэй юмнууд байлгүй л яахав. Цагдаагийн жилийн цалин 40 мянган доллар болно. Энэ нь ажилласан жилээрээ нэмэгдэж байдаг. Илүү ажилласан цагийн хөлсийг нэмэгдлээр зохицуулдаг. Илүү ажиллсан нэг цагийн хөлс нь ердийнхөөсөө 50%-иар илүү байдаг.
- Цагдаагийн албан хаагч нь эхний 3 жилд 20 хоногийн амралттай. 4 жил ажилласныхаа дараагаар 26 хоног болж нэмэгдэнэ. Амралтаа авахдаа хамгийн эхлээд цаашаа үргэлжлэн ажиллах офицерууд нь эхэлж амралтаа авдаг байна.
- Аливаа хүн цагдаад ажиллахаар ирэхдээ цолны хамгийн бага нь болох “детектив” эсвэл “офицер” цол авдаг. Тэтгэвэрт 90% орчим нь ийм цолтойгоо гардаг. Ажилласан жилээр нь юм уу бусад гавьяа байгуулсных нь төлөө цол өгдөггүй байна.
- Цагдаагийн шинэ байгууллагад ажилд орлоо гэхэд дахиад л хамгийн бага цолноос нь эхэлдэг байна. Шилжлээ гэхэд мөн л тийм нөхцөлтэй. Алба хаасан цол хэргэм нь “хуучин газартаа” үлддэг байна.
- АНУ-ын детективууд /цагдаагийн бага тушаалын албан хаагч/ бие дааж мөрдөн байцаалтаа явуулдаг. Тэдэнд “ойлгуулагчид” шаардлагагүй. Шүүх нь офицерийхоо үгэнд итгэдэг. Хэрэв худал хуурмаг нь илэрвэл 15 жил шоронгийн ялтай байдаг аж.
- Шаардлагатай үед нь АНУ-ын иргэд өөрийнхөө тээврийн хэрэгслийг хууль сахиулагчдад өгөх үүрэгтэй. Ийм ч учраас кинон дээр цагдаа жетоноо /таних тэмдгээ/ үзүүлээд машин юм уу мотоцикль авдаг нь үнэн аж.
- Цагдаагийн нэг газарт гэр бүлийн хосууд ажиллаж болохгүй. Форс-мажорын /шуурхай ажиллагааны/ үеэр нөхөр юмуу эхнэр нь ирснээс болоод гэр бүлийн хоёр дахь гишүүн нь хурдан, оновчтой ажиллаж чаддаггүй гэж үздэг байна.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...