Жилийн турш 40 төрлийн жимс өгдөг мод
- schedule 2014 оны 9 сарын 17
- chat_bubble 0
Ер бусын энэ модыг АНУ-д ургуулжээ. Түүнийг зураач Сэм Ван Акен бүтээсэн байна. Энэ хүн хар нялхаасаа байгаль сонирхсон бөгөөд тэрээр “Дөчин жимсний мод” нэртэй төсөл хэрэгжүүлэхээр шийджээ. Ингэснээр Сэм нь янз бүрийн жимсний модны 40 мөчрийг нэгэн модонд бие даан суулгажээ.
Хүсэн хүлээсэн бүхий л үр дүн гарах нь тэр. Мод нь жилийн турш цэцэглэж, төрөл бүрийн жимс өгөв. Зунд л гэхэд гүйлс, интоор, нектарин, чавга, тоор зэрэг жимсүүдийг бэлэглэжээ.
“Дөчин жимсний мод”-ыг бүтээгч нь ферм дээр өссөн юмсанж. Тэрээр энэ модыг ургуулахад тун ч өвөрмөц арга ажиллагаа ашигласныг тэмдэглэх нь зүйтэй. Энэ арга ажиллагааных нь тусламжтайгаар бас нэгэн англи эр 250 төрөл сортын алим өгдөг ер бусын модыг ургуулсан юм байх.
Модыг бүтээгч нь энэхүү ер бусын модондоо худалдаанд гардаггүй тийм жимсний төрлийг ургуулахыг нэмж төлөвлөөд байгаа гэнэ шүү.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...