Хятадад буржгар тахиа байдаг аж
- schedule 2014 оны 9 сарын 16
- chat_bubble 0
Хятадын Синцзецунь хэмээх уулын нэгэн тосгонд Чжан Яну нэртэй тариачин эр амьдардаг. Чухамхүү тэднийд л нэгэн буржгар тахиа байгаа аж. Түүний хэлж байгаагаар уг тахиа нь энэ оны 4-р сард өндөгнөөсөө гарсан бөгөөд эхлээд бусад дэгдээхэйнүүдээсээ ямарч ялгаагүй бусдынхаа иддэг тэжээлийг л иддэг байж.
Дэгдээхэйнүүд өндөглөж эхлэхэд л бусдаасаа ялгайтай нь ажиглагдаж, өсөх тумаа илүү буржгар болоод байжээ. Түүнчлэн бусдаасаа дээрэнгүй, зөрүүд болохыг ажигласнаа эзэн нь ярьж байна. Түүнийг цадах хүртэл эмэгчин, эрэгчин тахиануудын аль нь ч тэжээлд ойртдоггүй байна. Буржгар алийг нь ч ойртуулдаггүй гэсэн үг л дээ. Ийм тахиа гарсан үзэгдэлтэй хэзээ ч таарч байгаагүй гэж мэргэжлээрээ олон жил ажилласан тус гацааны хөдөө аж ахуйн хэлтсийн ажилтан ярилцлага өгөхдөө хэлсэн байна.
Энэ ер бусын гажиг үзэгдэл нь генетик, эколог зэрэг олон хүчин зүйлийн нөлөөгөөр бий болсон байж болох юм.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...