Дубайн метро
- schedule 2014 оны 9 сарын 12
- chat_bubble 0
Дэлхийн хүмүүсийн анхаарлын төвд орж олон сая жуулчдыг соронз мэт татаж байгаа Дубай хот нь 2.1 сая хүн амтай боловч жил бүр 10 гаруй сая жуулчдыг хүлээн авдаг. 2015 онд 15 сая жуулчин ирнэ гэсэн тооцоо бий ажээ.
Энэ олон сая жуулчдыг тээвэрлэх гол унаа нь яах аргагүй метро юм.
Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотын метро 2009 оны 9-р сард 10 буудалтайгаар нээгджээ. Одоо маш эрчимтэйгээр өргөтгөж байгаа. Анхны улаан шугамын 10 буудалтай 35 км-ыг босгоход 4.2 тэрбум ам.доллар зарцуулсан байдаг гэнэ.
Өнөөгийн байдлаар Дубай хотын метро нь улаан, ногоон гэсэн 2 шугамтай, 49 буудалтай, 75 км урт бүрэн автомажсан юм байна. Дунджаар өдөр бүр 400.000 зорчигч зорчдог.
2013 оны 1-р улиралын байдлаар 33.3 сая хүн зорчсон судалгааг Тээврийн асуудал эрхэлсэн байгууллага нь гаргаж байжээ.
Дубай хотын захиргааны Тээврийн газрынхны төлөвлөснөөр шугам бүр нь цагт 27,000, шугамууд нь нийлээд өдөрт 1.2 сая, жилд 335 сая зорчигч нэвтрүүлэн чадвартайгаар өргөтгөж байгаа аж.
Элсэн цөлд үлгэрийн ертөнцийг бий болгож байна.
Гурав дахь, дөрөвдэх шугамын ажил эхэлсэн бөгөөд нийтдээ 268 км урт метротой болох гэнэ.
Метроны нэгэн буудал
Энэ бол метро биш автобусны буудал. Эйр кондишнтэй. Хана дахь плазма дэлгэц автобус хаана явж байгаа, аль чиглэл, хэзээ ирэхийг минутаар тодорхой харуулж байдаг.
Метроны орох үүд.
Энд дэг журам нарийн чанд байдаг. Идэж уух торгуультай. Монгол төгрөгөөр бол 50-100 мянган төгрөгөөр торгоно.
Зорчигчид үйлчлэх төв. Гар утас, зорчих карт худалдан авдаг.
Явах тариф нь зайнаас хамаарах бөгөөд нэг хүний энгийн тасалбар нь 3 км-т 1.8 дирхам /0.54цент/, хамгийн үнэтэй 5.80 дирхам буюу 1.77 ам.доллар. 14 дирхам буюу 3.81 ам.доллар төлөөд зай хамаарахгүйгээр өдөржингөө зорчиж болдог аялалын карт бий. Энэ нь жуулчдад илүү тохиромжтой аж.
VIP буюу алтан тасалбарын вагон
Энгийн вагон
Гадаа нь маш халуун байдаг бол дотор эйр кондишноор хангалттай сэрүүцүүлнэ.
Ямарваа осол аваарын үед урсдаг шатыг яаралтай зогсоох аваарын товчлуур шат бүхэнд бий. Хэрэв шаардлагагүй үед саваагүйтээд уг товчийг дарвал өндөр торгуультай. Хяналтын камерууд олон бий учир таныг хаана ч байсан очоод торгочих гэнэ. Манайхан саваагүйтээд сонирхоод дарж мэднэ, болгоомжтой байгаарай. Монгол биш, Араб шүү. Торгууль нь 500 ам.доллар
Метро нь гурван төрлийн вагонуудтай байна. Нэг дэх ньVIP вагон нь бусад вагонуудаас хоёр дахин “тухтай”. Алтан карттай/тасалбар/ авсан хүмүүс үйлчлүүлнэ. Тансаг вагоны сандал нь гэхэд цэвэр арьсаар бүрсэн байдаг гэнэ. Хоёр дахь төрлийн вагон нь зөвхөн эмэгтэйчүүдэд зориулагдсан. Гурав дахь нь хүн бүхэнд зориулагдсан.
Оргил ачааллын үед тал нь хүүхдэд, тал нь эмэгтйчүүдэд зориулагдсан вагон бас бий болдог байна. Хөгжилтэй нь эрчүүд нь багтахгүй байхад эмэгтэйчүүдын вагон хоосон шахуу явах тохиолдол зөндөө байдаг гэнэ. Хууль бол хууль. Хэн ч суух ёсгүй.
Энд бүх юм цэвэрхэн, эвдэрч гэмтээгүй байдаг. Хууль дүрэм, түүнийг мөрдөн биелүүлнэ гэдэг хатуу чанд. Манайд бол маргаашнаас нь шил цонх, гэрэл чийдэн нь хагараад эхэлнэ дээ.
.
Метроны ихэнх зам нь газар доогуур байдаг хэдий ч хотыг тольдох боломжууд бий.
Метроны явах зогсох зэрэг нь бүрэн автомажсан.
Метроноос гарах гарц
Ийм цахилгаан шат буудал болгон дээр хэд хэдээрээ байдаг нь зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулагдаагүй аж. Энгийн хүмүүс ч урсдаг шатаар явахаас залхуурдаг байна.
Буудал болгон дээр байх метроны ойлгоход хялбар газрын зураг.
Метроны буудлыг харуулсан 3D загвар.
Гудамж болон метроны бүх 00 үнэгүй.
Бас нэгэн метроны буудал. Метро руу очих явган хүний гүүрэн гарц
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...