ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путиний сэтгэл ихэд хөдлөж, нулимсаа барьж дийлсэнгүй
- schedule 2014 оны 9 сарын 3
- chat_bubble 0
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинг албан ёсоор угтах ёслол Чингисийн талбайд боллоо. Хөрш улсын төрийн дуулал эгшиглэхэд ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путиний сэтгэл ихэд хөдлөсөн бололтой нулимсаа барьж дийлсэнгүй.
Чингисийн талбайд хоёр орны Төрийн далбааг мандуулж, төрийн хүндэт харуул жагсч, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинг угтан мэндчилэв. Монгол Улс, ОХУ-ын Төрийн дуулал эгшиглэсний дараа хоёр орны Төрийн тэргүүн хүндэт харуул, угтсан хүмүүстэй мэндчиллээ. Угтах ёслолд хоёр талын албаны хүмүүс оролцов.
Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар Төрийн ордны өмнө ирж Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв. Төрийн ордонд хүрэлцэн ирмэгц ОХУ-ын Төрийн тэргүүн Баганат танхимд зочилж Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурж, хоёр орны Ерөнхийлөгч нар дурсгалын гэрэл зураг авахуулав.
Хоёр орны Төрийн тэргүүн ганцаарчлан уулзсаны дараа албан ёсны өргөтгөсөн хэлэлцээ хийх юм.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...