”Хайр сэтгэлд” насны зөрүү хамаагүй
- schedule 2014 оны 9 сарын 1
- chat_bubble 0
Хамгийн их насны зөрүүтэй алдартай хосууд
Хамгийн их насны зөрүүтэй хосууд хэдэн насны зөрүүтэй байдаг бол. 60 гэдэг бол өөрийн аяч гучтайгаа суусантьай ялгаа ву байхав. Гэхдээ хүний амьдралд юу ч тохиолдож болох. Тэд хайр сэтгэлээр суудаг л байх бас мөнгөнд нь суусан тохиолдол байдаг ч байх. Ингээд хамгийн алдартай оддын их насны зөрүүтэй 20 хосуудыг танилцуулья.
1.
Жон Клиз /Монти Пайтон комик группын гишүүн/ болон Женнифер Уэйд. Насны зөрүү нь 31. Тэд 2012 онд гэрлэхдээ Жон 72-той, Женнифер 41 настай байжээ.
2.
Жон Клиз /Монти Пайтон комик группын гишүүн/ болон Женнифер Уэйд. Насны зөрүү нь 31. Тэд 2012 онд гэрлэхдээ Жон 72-той, Женнифер 41 настай байжээ.
3.
Родни Дэнджерфилд /Америкийн инээдмийн жүжигчин/ Жоан Чайлд. Насны зөрүү 31. Хосууд 1993 онд гэрлэхдээ Родни 71-тэй Жоан 40 настай байжээ. Родни 82 настай нас нөгчсөн. Хожим Жоан 95-тай тэрбумтан Кирк Керкориантай хамт амьдрах болсон.
4.
Дэнис Хоппер Катерина Ланаса хоёрын насны зөрүү 31. Тэд 1989 онд гэрлээд 1992 онд салсан. Тэр үед жүжигчин, зурагчин, зохиолч Дэнис Хоппер дөрөв дэхээ гэрлэхдээ 53 настай, Катерина Ланаса 32-той байжээ.
5.
Жүжигчин Дэнис Хопперийн 5 дахь гэрлэлтийн насны зөрүү 35. Энэ удаа тэр Виктори Дафф хэмээх 25-тай бүсгүйтэй гэрлэжээ. Дэнис 2010 онд нас барсан.
6.
Инээдмийн жүжигчин, хөгжимчин, Вуди Аллен Сунн Еи-Превин нарын насны зөрүү 35. Тэдний харилцаа 1991 онд Алленийг 56-тай байхад эхэлсэн гэнэ. Тэр үед Сунн 19-тэй байжээ. Харин 1997 онд тэд гэрлэцгээсэн байна. Тэд одоо ч хамт амьдарч байгаа бөгөөд дундаасаа 2 охин гаргажээ.
7.
Жүжигчин Дес О’Коннор Жоди Бруз Уилсон нарын насны зөрүү 37. Тэд 17 жил харилцаж байгаад 2007 онд гэрлэсэн. Анх болзож байх үед Дес 58-тай Жоди 21-тэй байжээ. Тэд одоо ч хамт байгаа.
8.
Плейбойн Хью Хепнер Кимберли Конрад нарын насны зөрүү 37. Тэд 1989 онд гэрлэхдээ Хью 63-тай, Кимберли 26-тай байжээ. 2010 онд хосууд 2010 онд салцгаасан.
8.
Английн театр киноны нэрт жүжигчин Патрик Стюарт найз бүсгүй Сани Озед нарын насны зөрүү 37. Тэд 2013 онд гэрлэхдээ Патрик 73-тай, Сани 36-тай байсан байна.
10.
Мөн Патрик Стюарт түүний найз бүсгүй Лиза Диллон нарын насны зөрүү 39.
10
Аль Пачино 74-тэй түүний найз бүсгүй Лусила Сола 35. Насны зөрүү 39
11.
Ронни Вуд Екатерина Иванова нарын насны зөрүү 41. Роллинг стоун хамтлагийн гишүүн 2008 онд 19 настай Оросын сайхан бүсгүйн төлөө эхнэрээ орхижээ. Тэр үед Ронни 61-тэй байжээ.
12.
Америкийн бүжигчин, дуучин, хөгжимчин, жүжигчин Фред Астер, Робин Смит нарын насны зөрүү 45. Тэд 1980 онд гэрлэхдээ Фред 81-тэй, Робин 36-тай байжээ. Фредийг 1987 онд нас бартал хамт байсан байна.
13.
Америкийн домогт жүжигчин Тони Кертис, Жилл Ванденберг нарын насны зөрүү 46. Хосууд 1998 онд гэрлэсэн ба тэр үед Тони 73, Жилл 27-той байсан аж. Тэд хамтдаа 2010 онд Тониг нас барах хүртэл хамт байжээ.
14.
Америкийн зохиолч, дуучин, бүжигчин, инээдмийн жүжигчин, продюссер Дик Ван Дайк Арлен Сильвер нарын насны зөрүү 46. Тэд 2012 онд гэрлэхдээ Дик 87-той, харин Арлен 41-тай байжээ.
15.
Англи, Америкийн жүжигчин Кэрри Грант, Барбара Хэррис нарын насны зөрүү 47. Хосууд 1981 онд гэрлээд 1986 онд Кэрриг 82-той нас барах хүртэл хамт амьдарчээ. Гэрлэх үедээ 77 болон 30 настай байжээ.
16.
Жүжигчин Энтони Квинн болон Кэти Бенвиний насны зөрүү 47. Хосууд 1997 онд гэрлээд 2001 онд 86 настайдаа Энтониг нас барах хүртэл хамдтаа байжээ. Тэднийг гэрлэх үед жижигчин 82 настай эхнэр нь 35-тай байжээ.
17.
Америкийн жүжигчин, продюссер Тони Рэндалл ба Хизер Харлан нарын насны зөрүү 51. Тэр үед 74-тай байсан жүжигчин Тони эхнэрийгээ 25-тай байхад гэрлэж байсан ба 2004 онд нас барах хүртлээ хамт байжээ.
18.
Хью Хепнерийн хамтран амьдрагч найз бүсгүй . Хосуудын насны зөрүү 54 жил. Тэд 2003-2008 онуудад хамт байсан ба Холи Мэдисон 24-тэй, Хью Хепнер 77-той байсан.
19.
Хью Хепнерийн Кристалл Хэррис . Хосуудын насны зөрүү 60жил. Тэд 2011 онд гэрлэхдээ Хью Хепнер 85-той байсан. Кристал 25 байжээ.
20.
Харин хамгийн их насны зөрүүтэй хосоор алдарт Р Ховард Маршалл, дуулиант Анна Николь Смит нар ордог байна. Насны зөрүү 63. Хосууд 1994 онд гэрлэсэн бөгөөд тухайн үедээ асар их дуулиан дагуулсан. Газрын тосны магнат тэрбумтан тэр үед 89 настай байсан бол плейбойн модоль Анна 26 настай байжээ. Харин 13 сарын дараа нөхөр нь нас барж өв залгамжлагч болсон Аннаг тойрсон асар их дуулиан гэрлэлтээсээ их шуугисан.
Хайр сэтгэлд насны зөрүү хамаагүй-2 /Ододын найз залуу/
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...