Сурагчдын Азийн аваргаас 3 алт, 3 мөнгө, 3 хүрэл медальтай ирлээ
- schedule 2014 оны 9 сарын 1
- chat_bubble 0
Тайвань улсын Тайчунь хотноо энэ сарын 24-30-ны өдрүүдэд шатрын Азийн Сурагчдын аварга шалгаруулах 10-р тэмцээн амжилттай явагдаж өндөрлөлөө. Тус тэмцээнд манай улсаас Хөтгөрийн Эрдэнэдорж ахлагчтай баг 29 шатарч хүүхдүүд юм.
Энэ удаагийн тэмцээнд 13 орны /Монгол, Малайз, Сингапур, Энэтхэг, Хятад, Тайвань, Киргызстан, Казахстан, Австрали, Шри Ланка, Эмират, БНСУ, Шинэ Зеланд/ 200 гаруй шатарчид оролцлоо.
Манай сурагч шатарчид амжилттай тоглож 3 алт, 3 мөнгө, 3 хүрэл медаль хүртсэн сайхан амжилт үзүүлллээ. Шагналт IV байранд 3, V байранд 5 хүүхэд орсон байна.
Алтан медалийг 5 хүртлэх насны хөвгүүдэд Багануул дүүргийн Отгонбаярын Баяржавхлан 6 оноогоор, 5- насны охидод Багануур дүүргийн Батсайханы Энхсаран 8 оноогоор, 11 насны хөвнүүдэд Орхон аймгийн Дамбасүрэн Батсүрэн 8.5 оноогоор тус тус түрүүллээ.
Мөнгөн медалийг 9 насны хөвгүүдэд Нямсүрэнгийн Батболд 7.5 оноогоор, 13 насны охидод Ганхуягийн Учрал 7.0 оноогоор, 13 насны хөвгүүдэд Бямбасүрэнгийн Гарьдмагнай 7.5 оноогоор тус тус хүртжээ.
Хүрэл медалийг 7 насны хөвгүүдэд Лхагважамцын Очирбат 6.5 оноогоор, 13 насны охидод Наранбаатарын Номин-Эрдэнэ 6.0 оноогоор, 15-17 насны охидод Мягмарбат Сарантуяа 6.0 оноогоор тус тус авлаа.
Хөвгүүд
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...