Вера Брежневагийн шинэ стиль таалагдаж байна уу?
- schedule 2014 оны 8 сарын 29
- chat_bubble 0
"ВиаГра" хамтлагийн экс гишүүн царайлаг, гоолиг, сайхан бүсгүй Вера Брежнева үснийхээ засалтыг өөрчилжээ. Түүний богинохон тайрсан халимаг үстэй зураг интернэтээр тараад байгаа юм. Шүтэн бишрэгчид нь тачаангуй урт шаргал үсэнд нь хэдийнээ дасал болоод шинэ үсний засалтад нь итгэж өгөхгүй байна. Арай үгүй байлгүй дээ, хиймэл үс байх хэмээн сэтгэгдлүүдээ бичсээр. Тэрээр үнэхээр үснийхээ засалтаа өөрчилжээ.
Танд Верагийн шинэ стиль таалагдаж байна уу?
Вера 1982 онд ЗХУ-ын Украйны Днепродзержинск хотод төрсөн, поп урсгалаар дуулдаг дуучин, жүжигчин, бүжигчин, модель, хөтлөгч бүсгүй. "Виагра" хамтлагт дуулж байхдаа манай улсад ирж байсан. Тэр Днепропетровскийн Төмөр замын дээд сургуулийг эдийн засагч мэргэжлээр төгссөн байдаг. Хүүхэд байхдаа гандбол, сагсан бөмбөг, караэте, гимнастик гээд олон спортоор хичээллэж байсан гэдэг.
Украйн, Оросын алдартай бүсгүй Вера 2002 оноос Украйны "Виагра" хамтлагт орсноор урлагийн замналаа эхэлсэн. Харин 2007 оноос хамтлагаасаа гарч бие даан уран бүтээл туурвих болжээ. Верагийн ээж нь орос үндэстэн, харин аав нь орос украйны холимог цустай.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...