"Ахуйн үйлчилгээний салбарыг хөгжүүлэх хөтөлбөр" баталлаа
- schedule 2014 оны 8 сарын 29
- chat_bubble 0
Манай улсын аж үйлдвэрийн тулгын чулууг тавилцаж, хүн амын ажил эрхлэлт, өрхийн орлогын эх үүсвэр болж ирсэн ахуйн үйлчилгээний салбар зах зээлийн шилжилтээс хойш ихээхэн цалгардсан. Хувьд бүрэн шилжсэн энэ салбар зах зээлийн эрэлтийг даган хөгжиж байгаа ч хөдөө орон нутагт төрийн дэмжлэгээр ахуйн үйлчилгээг өргөжүүлэх шаардлагатай гэж Шинэчлэлийн Засгийн газар үзэн тусгайлсан хөтөлбөр хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ. Өнөөдөр баталсан "Ахуйн үйлчилгээний салбарыг хөгжүүлэх хөтөлбөр"-ийн үр дүнд орон нутагт ажлын байр нэмэгдэж, шилжилт хөдөлгөөн саарч, иргэд бүртгэлтэй, баталгаатай, хариуцлагатай албан хөдөлмөр эрхлэх зэрэг олон давуу тал бий болгох юм.
Шинэчлэлийн Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “сумдад дэд бүтэц барьж, ахуйн үйлчилгээний цогцолбор төвүүд байгуулах, иргэд таатай амьдрах боломж бүрдүүлэхэд шаардлагатай ахуйн үйлчилгээг ойртуулах” зорилтын хүрээнд дээрх хөтөлбөрийг хэрэгжүүлэх юм.
Орон нутагт ахуйн үйлчилгээ эрхлэгчид зээлийн барьцаанд тавих үл хөдлөх хөрөнгөгүйгээс үйлчилгээгээ өргөжүүлэх бололцоо хомс. Энэ байдлаас шалтгаалан ахуйн үйлчилгээ эрхлэгчдийн 90 шахам хувь нь түрээсийн болон стандарт, шаардлага хангахгүй байранд ажиллаж, ажилтнуудаа нийгмийн халамж, даатгалд хамруулах сонирхолгүй хэвээр байна. 2013 онд ахуйн үйлчилгээний салбарт 219 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж, 1200 гаруй хүнийг ажлаар хангасан мэдээ байна.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...