Холливудын сайхан бүсгүй Жессика Алба 1 тэрбуам ам.долларын үнэлгээтэй компанитай
- schedule 2014 оны 8 сарын 28
- chat_bubble 0
33 настай од маань байгаль орчинд ээлтэй хүүхдэд зориулсан бүтээгдэхүүн /живх, хувцас, угаалгын бдоис, тос, шампунь гэх мэт/ хийдэг Honest гэдэг компанитай.
Honest /шударга/ компани хөрөнгийн зах зээл дээр IPO хийж олон нийтэд хувьцаагаа санал болгож 70 сая ам.доллар болгосон байна. Dow Jones-ийн тооцоогоор уг компани 1 тэрбум ам.долларын үнэлгээтэй гэнэ.
Wall Street Journal-ийн тооцооллоор энэ жилийн ашиг 150 сая ам.доллар байх агаад өмнөх жилээс гурав дахин нэмэгдсэн үзүүлэлт юм байна.
Хоёр хүүхдийн ээж кино од маань хүүхдэд хоргүй байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүн хийдэг компаниа 2011 онд Christopher Gavigan, Sean Kane, Brian Lee нартай хамт байгуулж байжээ.
Компани онлайн дэлгүүрүүдээр борлуулалтаа өсгөхөөр зорьж байгаа аж.
Жессика Алба 6 болон 3 настай хүүхэдтэй бөгөөд анхны хүүхдийнхээ хувцас угаахад харшил өгснөөс үүдэн хүүхдэд зориулсан хоргүй бүтээгдэхүүн хийх хэрэгтэй гэсэн санаа төрсөн гэдэг.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...