9 настай охин автоматаар санамсаргүйгээр сургагч багшийгаа хөнөөжээ
- schedule 2014 оны 8 сарын 28
- chat_bubble 0
АНУ-ын Азризона мужид байдаг буудлагын талбайд гэр бүлээрээ ирсэн 9 настай охин узи автоматаар сургагч багшийгаа санамсаргүйгээр буудаж алсан харамсалтай хэрэг гарсан байна.
Осол Аризонагийн өмнөд Лас Вегасийн Ласт Стоп хэмээх жуулчдын буудлагын төвд даваа гарагийн өглөөний 10 цагт болсон байна. Орон нутгийн цагдаагийн оффицер хэлэхдээ, хохирогч багшийг Чарлез Вакка гэдэг 39 настай байжээ.
Сургагч багш охины хажууд хэрхэн буудахыг заагаад эцэг эх нь гар утсаар ард нь бичлэг хийгээд зогсож байсан байна. Гэтэл охин бууны гохыг үргэлжлүүлэн дарж хяналтаа алдан буугаа эргүүлж сургагчийн толгойд буудсан байна. Түүнийг эмнэлэг рүү хүргэхэр ниссэн боловч замдаа нас баржээ.
АНУ-д айл болгон буутай байдаг бөгөөд эцэг эхчүүд хүүхдүүдэдээ багаас нь буудаж сургадаг аж. Тус улсад эцэг эхийн хяналт дор 8 дээш настай хүүхэдэд буудахыг зөвшөөрдөг байна.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...