Монгол, Хятадын харилцаа сайжирснаар нүүрсний экспортод эергээр нөлөөлнө гэв
- schedule 2014 оны 8 сарын 27
- chat_bubble 0
Хятадын төрийн тэргүүн Си Зиньпиний өнгөрсөн долоо хоногт манай улсад хийсэн айлчлал уул уурхайн компаниудад эерэг нөлөө авчирч байгаа тухай www.proactiveinvestors. com цахим хуудсанд мэдээлжээ. Тухайлбал, манайд “Овоот” коксжих нүүрсний төсөл хэрэгжүүлдэг “Aspire Mining” компанийн захирал Дэвид Полл “Монгол, Хятадын харилцаанд чухал алхам болсон энэ айлчлалын үр дүнд худалдааны салбарт 2020 он хүртэл үлэмж өсөлт бий болно. Ялангуяа одоогоор царцаад байгаа нүүрсний экспортод тэргүүлэх зэргийн ач холбогдолтой.
Хятадын далайн хэд хэдэн боомтыг ашигласнаар Монгол Улс уул уурхайн салбарт хөрөнгө оруулалт их хэмжээгээр татах боломжтой” хэмээн тэмдэглэжээ. БНХАУ-ын даргын айлчлалын үеэр хоёр улс 26 гэрээ болон харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсны дийлэнх нь дэд бүтцийн салбарт холбогдох бөгөөд Тяньжин, Далиан, Жинжоу зэрэг зургаан боомтыг ашиглан Монгол Улс далайн чанад дахь зах зээлд хүрэх боломж бүрдэж буй билээ.
Б.ЦЭЦЭГСҮРЭН
Эх сурвалж: WWW.MONGOLNEWS.MN
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...