ХААХ
Өнөөдөр манай 4 жудоч тэмцээнээ өндөрлүүллээ
- schedule 2014 оны 8 сарын 26
- chat_bubble 0
ОХУ-ын Челябинск хотноо болж буй жудо бөхийн ДАШТ-ний хоёр дахь өдөр эрэгтэйчүүдийн 66 кг, эмэгтэйчүүдийн 52 кг-ийн жингийн барилдаан боллоо. Эдгээр жингүүдэд манай улс найдлага тавьж хоёр хоёр тамирчин оролцуулсан.
66 кгд ОУХМ Адьяа Батсуурь, ОУХМ Даваадоржийн Төмөрхүлэг, 52 кг-д МУГТ Мөнхбаатарын Бундмаа, ОУХМ Адьяасамбуугийн Цолмон нар барилдсан. Гэвч хармсалтай нь эрэгтэйчүүд 4-р тойрогт, эмэгтэйчүүд 3-р тойрогт тус тус ялагдаж тэмцээнээ өндөрлүүллээ.
Эрэгтэй 66 кг-д
Адьяа Батсуурь 1-р тойрогт гоц мөргөсөн. 2-р тойрогт Перугийн Алонсо Вонг, 3-р тойрогт Шинэ Зеландын Александр Бишопыг ялаад 4-р тойрогт харамсалтай нь Украйны Георгий Зантараяд ялагдлаа.
Даваадоржийн Төмөрхүлэг 1-р тойрогт гоц мөргөсөн. 2-р тойрогт Канадын Антоние Бучардыг, 3-р тойрогт Германы Себастиан Сеидлийг ялаад мөн 4-р тойрогт харамсалтай нь Хятадын Дуанбин Мад ялагдаж тэмцээнээ дуусгалаа.
Аваргын төлөө барилдахаар Францын Лоик Корвал, Японы Масаши Эбинума /Дэлхийн хошой аварга/, ОХУ-ын Михаил Пулаев, Японы Кенго Такайчи нар үлдлээ.
Харин дагах барилдаанд /хүрэл медалийн төлөө/ Узбекстаны Ришод Собиров /Дэлхийн хошой аварга/, Украйн Георгий Зантарая /Дэлхийн аварга/, Оросын Камал Хан-Магомедов, Хятадын Дуанбин Ма нар үлджээ..
Эмэгтэй 52 кг-д
Мөнхбаатарын Бундмаа 1-р тойрогт гоц мөргөсөн. 2-р тойрогт Израйлийн Рони Шварцыг ялж 3-р тойрогт Косовогийн /ОУ-ын жудо бөхийн холбооны нэрээр барилдсан/ Мажлинда Клемендид хармсалтай нь ялагдлаа.
Адьяасамбуугийн Цолмон 1-р тойрогт Унгарын Барбара Марошийг, 2-р тойрогт Изриалийн Жили Кохенийг ялж мөн 3-р тойрогт Хятадын Юүнан Мад ялагдаж тэмцэнээ дуусгалаа.
Аваргын төлөө барилдахаар Косовогийн Мажлинда Клеменди /Дэлхийн аварга/, Оросын Наталия Кузутина /Дэлхийн хүрэл медальт/, Бразилийн Эрика Миранда /Дэлхийн мөнгө медальт/, Румыний Андреа Читу /Дэлхийн хүрэл медальт/ нар үлдлээ.
Харин дагах барилдаанд /хүрэл медалийн төлөө/ Кубын Янет Бермой Акоста /Дэлхийн аварга/, Японы Юүки Хашимото /Дэлхийн аварга/, Хятадын Юүнан Ма, Германы Мареен Краен /Дэлхийн хүрэл медальт/ нар үлджээ.
0
хуваалцсан
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна...
Уншиж байна ...
Бүх пост уншигдсан байна...