Дэлхийн хамгийн үнэтэй бяслагууд
- schedule 2015 оны 5 сарын 14
- chat_bubble 0
Лас Вегасын рестораны хоолны цэсээс 5,000 ам.долларын үнэтэй бургер байхыг та харж болно. Бас та Нью-Йоркт хар түрсээр бүрсэн 1,000 ам.долларын үнэтэй омлет захиалж ч болно.
Өнөө үед хоолонд дурлагчдад, тансаг үйлчлүүлэгчдэд зориулсан янз бүрийн үнэтэй амттан орсон хоол бэлддэг болжээ. Тэдгээрийн нэг нь бяслаг юм.
Жишээ нь Сербийн нэгэн илжигний фермд дэлхийн хамгийн үнэтэй бяслаг үйлдвэрлэдэг аж. Тосгонд уг фермийн илжигний сүүгээр хийсэн 1 кг нь бяслаг 800 фунтээр /1,000 евро/ үнэлэгддэг байна. Мөн илжигний сүүгээ савлаад зардаг бөгөөд үүнийгээ Египтийн домогт хатан хаан Клеопатрагийн хөөрхөн байдгийн нууц нь энэ хэмээн сурталчилдаг гэнэ. Тэр өдөр бүр илжигний сүүнд ордог байжээ.
- Бас Шведэд хандгайн сүүгээр хийсэн бяслаг 1 кг нь 650 фунтийн үнэ хүрдэг байна.
- Италийн ховор үүлдрийн үнээний сүүгээр хийсэн “Caciocavallo Podolico” бяслаг дэлхийн хамгийн үнэтэй амттанд ордог байна.
- Сайн чанарын бяслаг дээд зэргийн шоколад, дарстай дүйдэг. Бяслагны сайн гэдэг үнэлгээ нь дээд зэргийн сайхан амтанд байдаг байна.
- МЭӨ 5,500 онд Польшийн Куявид бяслагны тухай анхны түүхэн баримт байдаг аж. Нуурын ойролцоогоос эртний нэгэн шүүр олсон бөгөөд эрдэмтэд түүнийг бяслагны шүүр гэдэгт итгэлтэй байгаа гэнэ.
- Ромын эзэнт гүрний үед бяслаг бол өдөр тутмын хоол байсан байна. Ромын эзэнт гүрний уналтын дараагаас бяслаг хийх нь Англи, Франц зэрэг орнуудад тархсан ажээ.
- Өнөө үед шинжээчид судлаачдын тооцоогоор Их Британид гэхэд 700, Франц, Италид тус бур 400 гаруй сортын бяслаг байдаг байна.
- Камамбер, бри гэх мэт олон алдартай бяслагуудтай Франц улс бяслагийг хүндлэн дээдэлдэг бусдаас онцгой улс юм. Зарим орон нутагт нь жилийн өдрүүдийг бяслагийн нэр төрлөөр хүртэл нэрлэдэг байна.
- Анхны их хэмжээгээр бяслаг үйлдвэрлэх дагнасан үйлдвэр Швейцарт 1815 онд байгуулагдсан гэдэг.
- Харин сүүлийн 30 жилд гэр аргаар үйлдвэрлэсэн дээд зэргийн бяслагны эрэлт хэрэгцээ ихсэж үүнийгээ дагаад үнэ нь өсч байна.
Ингээд дэлхий нхамгийн үнэтэй бяслагуудыг товч танилцуулья.
9. Beaufort D’ete – 35 ам.доллар
Францын Альпийн нутагт хийдэг тансаг амттай энэ бяслаг таны аманд ороод хайлдаг бөгөөд үүнийг ихэнх дурлагчид хамгийн сайхан нь гэдэг аж. Та түүний гайхалтай амт, тансаг үнэрийг салмон загас сайн дарстай хамт бүрэн мэдэрч чадах гэнэ. Бяслаг хүйтэн зооринд 6-12 сарын турш бүрэн боловсордог байна. Энэ бяслагны 1 фунт /453гр/ нь 35 ам.доллар байдаг гэнэ.
8. Gorau Glas – 40 ам.доллар
Энэ бяслаг цэнхэр судал /хөгц/-аараа бусдаас онцлог. Уг бяслаг Уэльсийн нэгэн жижг фирмд хийгддэг ба үнэ нь 1кг нь 27 фунт байдаг. Энэ нь 40 ам.доллар гэсэн үг. Бяслагны орцыг Уэльсийн Маргарет Дэвис гэдэг эмэгтэй зохиосон байна. Тэр хүүдээ зориулан янз бүрийн бяслаг хийх дуртай байжээ.
7. Их хуучны бяслаг Bitto - 150 ам.доллар
Хойд Америк, болон Европт тийм түгээмэл биш Италийн энэ бяслагийг Хонконгийн импортлогчид 1 фунтыг нь 150 ам.доллараар авдаг байна. Уг бяслагний бүрэн боловсрох хугацаа нь 10 жил байдаг байна. Тэгэхээр 2004 онд хийсэн бяслагийг одоо л амталж болох нь ээ. Хонконгчууд 1997 онд хийсэн 20 фунт бяслагийг дээрх үнээр худалдан авсан байдаг аж.
6. Wyke Farms Vintage Cheddar – 190 ам.доллар
Энэ үнэ танд итгэмээргүй сонсогдож магадгүй. Малтуу мөөг, алтан навчаар /хуудас/ чимэглэгдсэн дээд зэргийн тансаг бяслагны үнэ 1 фунт нь 150 ам.доллар. монгол төгрөгөөр бодвол 453 гр нь 300,000-аад төгрөг. Үйлдвэрлэгчид нь илүү сонгодог, тансаг болгохоор чимэглэл нэмдэг аж.
5. Clawson Stilton Gold – 450 ам.доллар
Энэ үнэнд санаа зовох хэрэггүй, бяслагнаасаа илүү түүнд орсон алт /хүндсэнд зориулагдсан/ алтан ликорд байгаа аж. Түүнийг Арабын баян шейхүүд, баячууд, алдартай одууд төрсөн өдрөөрөө захиалан амталдаг байна.
4. Elk House – 455 ам.доллар
Хандгайн сүүгээр жинхэнэ фермэрийн гараар хийдэг гэрийн бяслаг. Энэхүү 1 фнт нь 455 ам.доллараар үнэлэгддэг бяслагыг Шведийн Бьюрхольмийн Elk House фермерт хийдэг байна. Фермерчин Кристтер болон Улла Иохансон хоёр 3 манж /эм хандгай/ бөгөөд жилд нэг хандгайнаас 300 л сүү саадаг аж.
3. Пуле – 600 ам.доллар
Сербийн Засавицад орших Кукжевси хэмээх жижигхэн тосгоны илжигний фирмд дэлхийн хамгийн үнэтэй бяслагнуудын нэгийг үйлдвэрлэдэг аж. Энэ газар нь Сербийн хамгийн алдартай байгалийн нөөц газруудын нэг гэнэ. Үнэтэй ховор ургамлаар хооллосон илжигний сүүгээр хийсэн бяслаг 1 фунт нь 600 ам.доллараар үнэтэй ажээ. Нэг кг бяслаг үйлдвэрлэхэд 25 литр цэвэр сүү хэрэгтэй гэнэ. Энэ бяслаг нь Испанийн цагаан үйрмэг manchego бяслагтай төстэй боловч илүү сайхан баялаг амттай аж.
2. Caciocavallo Podolico – 650 ам.доллар
Италийн энэ алдартай бяслагны үнэ дунджаар 1 фунт нь 650 ам.доллар. “Адууны бяслаг” гэж нэрлэгддэг ч үнэндээ адууны бяслаг гэж юу байхав. Ховор үнэ цэнэтэй болохоор нь тэгж нэрлэдэг аж. Манайхны “Ногоон хурганы арьс, “нохойн битүү туурай” гэдэг шиг зүйрлэн хэлдэг байна. Үнэн хэрэг дээрээ Подолика хэмээх ховор үүлдрийн үхрийн сүүгээр хийдэг аж. Гэхдээ зөвхөн өндөр ууланд зуны 5-6 сард гүзээлзгэнэ, интоор, нэрс зэрэг байгалийн жимс, ховор цэцэг ургамлын ид шим шүүсээ өгөх үед идээшилсэн үхрүүдийн сүүгээр хийдэг байна.
1. Frome Cheese Platter – 3,300 ам.доллар
Таны өмнө зураг дээр бяслагны тансаг цуглуулга байна. Түүнд дотор эд хэрэглэгдэхүүн /цар таваг, халбаг, хуга сэрээ/ бүгдээрээ ороод 3,300 ам доллар гэнэ. Энэ Фроме бяслаг Английн Сомерсетэд болсон үзэсгэлэн дээр модон цартай дан бяслаг 1,200 ам.долларын үнэтэй тавьсан байжээ.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...