Хятад иргэнээс олон тооны буу хураажээ
- schedule 2014 оны 8 сарын 26
- chat_bubble 0
БНХАУ-ын дарга Си Зиньпин Монголд айлчлахын өмнөх өдөр буюу энэ сарын 20-нд хууль хяналтын байгууллагынхан манай улсад түр болон удаан хугацаагаар оршин суудаг хятад иргэдийг шалгажээ. Энэ үеэр Баянзүрх дүүргийн Цагдаагийн I хэлтсийн ажилтнууд Монгол Улсад амьдарч буй хятад иргэний гэрээс олон тооны буу, сум хураасан талаар прокурорын байгууллагын эх сурвалж бидэнд мэдээлсэн юм. Энэ талаар тус Цагдаагийн хэлтсийнхнээс тодруулахад “Олон тооны буу хадгалж байсан хятад иргэнийг шалгасан нь үнэн. Гэхдээ энэ талаар мэдээлэл өгөх боломжгүй” гэв.
Тагнуулын байгууллагын нэрээ хэлэхийг хүсээгүй ажилтан “Баянзүрх дүүрэгт гэртэй, манай улсад 10 гаруй жил амьдарч буй хятад иргэн “Тигр”, СКС зэрэг олон тооны буу, сум гэртээ хадгалж байсныг иргэдийн мэдээллээр цагдаагийнхан шалгасан. Тэр хүн Монгол Улсын иргэншилтэй, монгол эмэгтэйтэй гэр бүл болжээ. Түүнд цагдаагийн байгууллагаас галт зэвсэг эзэмших эрх олгоогүй учраас эхнэрийнхээ нэр дээр бүх буугаа бүртгүүлж, гэрчилгээ авсан байсан. Тэднийд 10-аад буу, тэдний дунд өндөр чадалтай дурантай буу ч байсан” гэв.
Галт зэвсгийн тухай хуульд зааснаар гадаадын иргэн буу эзэмших эрхгүй байдаг юм.
Г.РАВЖАА
Эх сурвалж: WWW.MONGOLNEWS.MN
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...