2014 оны хамгийн загвар муутай машинуудыг нэрлэлээ
- schedule 2014 оны 8 сарын 25
- chat_bubble 0
АНУ-ын машин сонирхогчдын дунд явуулсан судалгаан дээр үндэслэн мэргэжилтэн, шүүмжлэгчдийн хийсэн дүгнэлтээр 2014 оны хамгийн загвар муутай 10 машиныг тодруулжээ.
Энэ машин гибрид хөдөлгүүртэй биш шүү. Тайландад хийсэн энэ царай муутай машины авах юм нь 1.2 л-ийн багтаамжтай 3 цлиндртэй хөдөлгүүр. 1980, 90-ээд оны Geo Metro, Hyundai Excel шиг эдийн засагт хэмнэлттэй машин хийхийг зорьжээ. Харамсалтай нь загвар нь үнэхээр гомдмоор болжээ.
Дэлхий дахинд хамгийн эко машинаар шалгараад байгаа гибрид хөдөлгүүртэй Приус машины шинэ загвар Prius С, Prius V –ыг хамгийн загвар муутай машинуудаар шалгаруулсан байна. Уул нь Тоёота компанийн Приус машин АНУ-д төдийгүй дэлхий дахинд хамгийн өндөр борлууллттай гибрид машин байсан аж.
Шинэ загвар нь илүү орчин үеийн авангард загвартай болсон байна. АНУ-д 2010 онд Ниссан Жук зарагдаж байсан бол өнгөрсөн жил 38,000 болж эрс өссөн байна. Харин энэ жил өсөх болов уу. Олон янзын газраас явуулдаг хамгийн муухай загвартай машинуудаар хэд хэд шалгараад байгаа аж.
Алдарт Ламборжинигийн загварыг энэ жагсаалтад харна гэж бодоогүй байх. Гэвч 50 жилийнхээ ойн дээр гаргасан 6.5 л-ийн V12 цлиндрийн 740 морины хүчтэй, 4.5 сая ам.долларын үнэтэй шинэ загварыг Трансформер кинонд гардаг шиг хийхээр шийджээ. Гэвч нэг л биш ээ.
Английн алдарт Mini машины компани Германы BMW компанид шилжээд шинэ загвараар эргэн ирэлт хийхээр шийджээ. Авсаархан, эдийн засагт хэмнэлттэй бас хөөрхөн загварлаг уг машины үргэлжлэл нь харин Мини Купер шигээ байж чадах болов уу.
5. 2014 BMW X6
Амжилттай яваа BMW компанийн шинэ загварын дунд ангилалын 62,000 ам.долларын SUV жип машин X6-г загвар муутай машинаар нэрлэсэн байна.
Хуучин нийгмийн Зүүн Европын орнууд болох Чехословак, Югославын орнуудад үйлдвэрлэдэг байсан Шкода, Юго зэрэг автомашин шиг харагдаж байгаа гэнэ. Олон үзүүлэлтээр сайн байгаа хэдий ч загвар нь уг машины нэр хүндийг навс унагаж байгаа аж.
Америкийн тансаг зэрэглэлийн машин үйлдвэрлэгч Линкольн. Хэрэглэгч уг үйлдвэрийн машиныг худалдан авахдаа санаа огт зовдоггүй. Харин энэ удаад загварын тал дээр эргэлзэхээр болжээ. Энэ жил 6,000 болуулаад байгаа бол харин өмнөх оны мөн үед энэ тоо 7,000 байжээ.
SUV төрлийн жип машинуудаас хамгийн загвар муутай нь Хонда-гийн энэ загвар. Хэдий тийм ч Хонда Пилот борлуулалт сайтай байгаа. АНУ-д 2009 онд хямралын дараа 84,000 ширхэг борлуулагдаж байсан бол өнгөрсөн жил 127,000 ширхэг борлуулагдаж байжээ. Харин 2006 онд хамгийн дээд хэмжээндээ буюу 152,000 пилот борлуулагдаж байж.
Ниссан Инфинити QX4, QX56, QX80 ... гээд улам л царай муутай /загвар/ болоод байх шиг. Cadillac Escalade, Lincoln Navigator, Lexus LX зэрэг машинуудтай адил full-size ангилалын машинууд эдийн засгийн хямралд өртөн борлуулалт унасан. Гэхдээ энэ оны 7 сарын байдлаар 12,000 ширхэг QX80 борлуулаад байгаа гэнэ.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...