Садар самууныг сурталчилсан үндэслэлээр нийт 169 сайтыг хаалаа
- schedule 2014 оны 8 сарын 23
- chat_bubble 0
Харилцаа холбооны зохицуулах газраас зарим сайтуудыг түр хугацаагаар хаагаад байна.
"Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хууль", “Садар самуунтай тэмцэх тухай хууль”, “Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль”, “Зар сурталчилгааны тухай хууль”, “Эрүүгийн хууль”, “Өрсөлдөөний тухай хууль”, “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль”, тус хорооноос баталсан журам, нөхцөл шаардлага болон Монгол Улс нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенцуудыг зөрчсөн үйл ажиллагаа явуулж байна хэмээн үзэж Оюуны Өмчийн газрын улсын байцаагчийн дүгнэлт, эрх бүхий байгууллагын дүгнэлт, шийдвэрээр Монгол Улсаас хандах хандалтыг нь хязгаарлах арга хэмжээг авчээ. Товчхондоо бол садар самууныг сурталчилсан хэмээн үзэж нийт 169 сайтыг хаалаа.
Зөрчлийг арилгасан тохиолдолд Оюуны Өмчийн газрын улсын байцаагчийн дүгнэлт, эрх бүхий байгууллагын шийдвэрээр хандалтыг нээх боломжтой юм байна.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...