500 төгрөгийн тасалбараар нийтийн тээврийн том, жижиг автобус, төмөр замын RAILBUS-аар хэдэн ч удаа сэлгэн зорчих боломжтой
- schedule 2014 оны 8 сарын 23
- chat_bubble 0
Өчигдрөөс эхлэн энэ сарын 31-нийг дуустал 500 төгрөгийн нэг тасалбараар тухайн өдөртөө нийтийн тээврийн том, жижиг автобус, төмөр замын RAILBUS-аар хэдэн ч удаа сэлгэлт хийн зорчих үйлчилгээг санал болгож байна. 10 өдөрт зорчих өөр, өөр өнгийн тасалбаруудыг автобусны буудал болон автобусанд борлуулах бөгөөд иргэд тухайн тасалбарыг худалдан авч Нийслэлийн Тээврийн газартай албан ёсны гэрээтэй хамтран ажилладаг Том, жижиг оврын автобусны 24 компанийн автобус, микрогоор үйлчлэх юм.
RAILBUS
Мөн эдгээр автобусууд нь цагийн хуваарийн дагуу иргэдэд үйлчилэхээр зохицуулалт хийгээд байна. Тухайлбал Энхтайваны өргөн чөлөөн чиглэлд 80 автобус 2 минутын зайтай, Сэлбэ-Зайсангийн чиглэлд 40 автобус 3 минутын зайтай, Чингэлтэй дүүрэг-Тэц-3-ын чиглэлд 30 автобус 7 минутын зайтай, Нисэх-Дүнжингаравын чиглэлд 20 автобус 8 минутын зайтай гэх зэргээр иргэдэд үйлчлэх нарийн цагийн хуваарийг нийслэлийн Тээврийн газраас гаргажээ.
Эдгээр автобусууд нь нэг зорчигчтой байсан ч цагийн хуваарийн дагуу дараагийн буудалруу явж, үйлчлэх юм. Энэхүү туршилтын шинэ үйлчилгээ нь автобусны компаниудад багагүй хохиролтой ч нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс 1,3 тэрбум төгрөг гарган, шийдвэрлэхээр болсон. Энэ үеэр нийслэлийн Засаг дарга “Төрийн албан хаагчид эдгээр өдрүүдэд хувийн унаанаасаа татгалзаж, цагийн хуваарийн дагуу иргэдэд үйлчлэх нийтийн тээврээр үйлчлүүлэх”-ийг уриаллаа.
Туршилтын шинэ үйлчилгээтэй холбогдуулан цагийн хуваарийн дагуу богино эргэлтээр явахын тулд автобусны зарим чиглэлд өөрчлөлт орсон.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...