Хичээлийн хэрэгсэлийн үнэ тогтвортой байна
- schedule 2014 оны 8 сарын 23
- chat_bubble 0
Хичээлийн шинэ жилд зориулсан үзэсгэлэн худалдаа эхэллээ. Дүүрэг дүүргүүд дээр зохион байгуулагдаж буй уг худалдаан дээр хичээлийн хэрэглэл, дүрэмт хувцас болон Монголд үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг цогцоор нь худалдаалж байлаа.
Үзэсгэлэн худалдаанд худалдаалж буй зарим хичээлийн хэрэгслийн үнийн хувьд бага ангийн сурагчийн хувцас 79.856-58.030, дунд ангийнх 98.916-96.145 төгрөг бол ахлах ангийн сурагчдад зориулсан бүрэн хэрэглэл 132.110-122.290 төгрөг бөгөөд хичээлийн цүнх 40-50 мянган төгрөгөөр худалдаалж байна.
Дэвтэр:
-12 хуудастай /нимгэн/ -145 төгрөг
-12 хуудастай /зузаан/ -210 төгрөг
- 24 хуудастай – 290 төгрөг
- 32 хуудастай – 350 төгрөг
- 48 хуудастай – 480 төгрөг
- 60 хуудастай – 570 төгрөг
- 80 хуудастай – 730 төгрөг
- 96 хуудастай – 850 төгрөг
Харандаа
-10 ш /бүдүүн/-1600 төгрөг
-4 өнгөтэй үзгэн бал - 3800 төгрөг
-4 ширхэгтэй саатай бал-1500 төгрөг
-24 ширхэгтэй өнгийн харандаа - 4800 төгрөг
-18 ширхэгтэй өнгийн бал – 4000 төгрөг
-Балын харандаа – 150-500 төгрөг.
Цаасны цавуу:
-8 гр жижиг -350 төгрөг
-15 гр дунд-550 төгрөг
-25 гр том- 750 төгрөг
Өргөтгөсөн худалдааг энэ сарын 31-нийг хүртэл зохион байгуулах бөгөөд өглөөний 10:00 цагаас оройн 19:00 цагийн хооронд үргэлжлэх юм.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...