Мөөгөнцөртсөн цэцэрлэгтэй, барьж дуусдаггүй сургуультай баг
- schedule 2014 оны 8 сарын 22
- chat_bubble 0
Орхон аймгийн төвийн Их залуу багт гурван жилийн өмнө 640 хүүхдийн хүчин чадалтай сургууль барихаар шав тавьжээ. Хөвсгөл аймгийн “Урагшлах” ХХК тендерт шалгарч, 2012 онд суурийг нь тавьсан хэрнээ жилийн дараа карказаа зангидаад орхисон гэнэ. Хоёр жил өнгөрчихөөд байхад нийт ажлынхаа дөнгөж 30 хувийг нугалсан энэ сургуульд суралцах ёстой хүүхдүүд өөр сургуульд бусадтай шахцалдан хичээллэж байгаад эцэг эхчүүд нь бухимдаж байна. 1094 өрх, 3748 хүн амтай Их залуу баг сургуулийн насны 1300 орчим хүүхэдтэй. Гэтэл нэг ч сургууль байдаггүй тул сурагчид аймгийн төв болон бусад багийн сургуульд явдаг байна.
Шинэ сургуулийн барилгыг энэ оны арваннэгдүгээр сард ашиглалтад оруулна гэж тус компани мэдэгдсэн ч иргэд итгэхгүй байгаа аж. Тус компани энэ оны дөрөвдүгээр сард ажлаа эхлүүлж, уурын зуух барьж байгаад улсын төсвөөс мөнгө нь орж ирээгүй гэсэн шалтгаанаар ажлаа зогсоосон байна. Тэгэхээр нь Орхон аймгийн удирдлагууд орон нутгийн төсвөөс 300 сая төгрөг шийдвэрлэж өгчээ. Хэрэв тэрхүү санхүүжилт дансанд нь бүрэн орчихвол одоо байгаа 20 ажилчныхаа тоог нэмж, ажлаа эрчимжүүлнэ гэж уг компанийн удирдлага мэдэгдсэн гэнэ. Тэгвэл тус багт бариад дөрв өн жил болж байгаа мөртлөө Улсын комисс хүлээж авааг үй цэцэрлэг байна.
23 дугаар цэцэрлэгийг барьсан “Төмөр хүлэг” ХХК уурын зуух, цэвэр усны сав, сантехникийн шугам, халаалтын хоолойг стандартын дагуу суурилуулаагүй аж. Үүнийг нь засуулахаар Барилгын хөгжлийн төвд хандтал “Тус компанийг олохгүй байгаа тул асуудлыг өөрсдөө шийд” гэсэн хариу өгчээ. 2010 онд БСШУЯ-наас 512 сая төгрөг гаргаж бариулсан энэ цэцэрлэг 2011 оны нэгдүгээр сард нээлтээ хийж, 140 хүүхэд хүлээн авсан аж. Түүнээс хойш тар нь танигдаж, эцэг эхчүүдийн хандиваар урсгал засвар хийдэг ч нэмэр болдоггүй гэнэ. Улсын комисс хүлээж аваагүй гээд урсгал болон их засварын мөнгийг БШУЯ, орон нутгийн аль нь ч шийдэж өгдөггүй юм байна.
Өнгөрсөн өвөл гэхэд нэг ангийн шал дороосоо мөөгөнцөртөн цөмөрсөн, чийг ихтэй тул хүүхэд байлгах боломжгүй болжээ. Сантехникийн шугам нь эвдэрсэн, хоёр уурын зуухны нэг нь байнга доголддог, гал тогооных нь дээврээс ус гоождог аж. Барилга нь ийм байтал тус цэцэрлэгийн ачаалал нэмэгдэж, дэргэд нь барьж буй сургууль ашиглалтад орвол тэнд гурван бүлэг нээхээр төлөвл өжээ. Гэтэл өнөө сургуулийг нь хэзээ барьж дуусгах юм, бүү мэд.
Х.ЭРХЭМ
Эх сурвалж: WWW.MONGOLNEWS.MN
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...