Ангараг гараг дээр өнгөрүүлсэн хоёр жил минь
- schedule 2014 оны 8 сарын 22
- chat_bubble 0
АНУ-ын сансар судлалын НАСА агентлагийн Ангараг гарагийг судлах зорилгоор хөөргөсөн “Сониучхан” /Curiosity/ аппарат Ангарагийн гадаргуу дээр хоёр жилийг өнгөрөөжээ. Энэ хугацаанд Ангарагийн талаар маш олон үнэтэй зураг, мэдээлэл бидэнд илгээгээд байгаа.
Тиймээ, технологийн дэвшил асар хурдан хөгжиж байна. Хүн төрөлхтөн тэртээ 30 жилийн өмнө Ангарагийн хар цагаан зургийг авч байсан бол өнөө үед аппарат буулгаад удаан хугацаагаар ажиллуулж байна. Удахгүй хүн буулгах тухай ярьж байдаг.
“Сониучхан” аппаратыг Канаверелалын хошуунаас 2011.11.26-нд хөөргөсөн. Тэр Ангарагийн гадаргуу дээр 2012.08.06-нд амжилттай газардаж ажлаа хийсээр хойш хоёр жилийг ардаа орхижээ.
Харин Ангарагийн цаг агаар нилээд ширүүн бололтой манай “Сониучхан” аппаратыг хурдан элэгдүүлж байна. Ялангуяа дугуйг нь.
Ингээд Сониучханы хоёр жилийн өмнөх болон дараах зургийг харьцуулан харна уу.
Хамгийн том хохирол нь өөрөө явагчийн дугуй. Гэвч энэ нь ажлаа хийхэд нь нөлөөлөхгүй /одоогоор/.
Ангарагийн тоос хаа сайгүй даржээ
Сониучханы камерийн тохиргоонд суурилагдсан зоос
Сониучханы харьцуулалт: Баруун талын хамгийн том нь Сониучхан.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...